Өнөөдөр 2025.09.11. Энэ оны 254 дахь өдөр бөгөөд он дуусахад 111 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 06 цаг 22 минутад мандаж, 19 цаг 15 минутад жаргана.
Улаанбаатарт үүлшинэ. Өдөртөө 17 хэм дулаан, шөнөдөө 7 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр АНУ-д Эх орончдын өдөр буюу 2001 оны энэ өдөр Нью-Йорк, Вашингтонд болсон халдлагаар амиа алдагсдыг дурсах өдөр тохиож байна. Мөн Аргентинд өнөөдөр Үндэсний багш нарын өдөр бол Этиопт Шинэ он эхэлсний баярыг тэмдэглэж байна.
Энэ өдөр Америкийн кино найруулагч Брайан Де Пальма, алдартай дижей, дуучин Моби, Германы хөлбөмбөгч Франц Беккенбауэр, Польшийн жүжигчин Эва Шикульская, Оросын жүжигчин Фёдор Добронравов, Украины хөгжмийн зохиолч Виктория Полевая, Сирийн Ерөнхийлөгч Башар Асад, Оросын дуучин Лада Дэнс зэрэг алдартан төржээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1962 оны энэ өдөр «Битлз» хамтлаг анхны сингл «Love Me Do/P.S I Love You»-гаа бичүүлж дуусжээ.
1973 оны энэ өдөр Чилид төрийн эргэлт болов. Тус улсын Ерөнхийлөгч Альенде амиа хорложээ.
1986 оны энэ өдөр Польшт улс төрийн хэрэгтнүүдийг бүгдийг нь суллав.
1988 оны энэ өдөр Эстонд эстон хэлийг төрийн хэлээр зарлажээ.
1997 оны энэ өдөр бүх нийтийн санал хураалтаар Шотландын иргэдийн дийлэнх нь Лондоноос хараат бус парламент байгуулахыг дэмжив.
2001 оны энэ өдөр Дэлхийн худалдааны төв болон Пентагонд террорист халдлага болсон юм.
2015 оны энэ өдөр Мекка дахь Аль-Харам сүм дээр барилгын кран унаж, 111 хүн амиа алдаж, 331 хүн бэртгжээ.
Өнөөдөр үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )