Мэргэжлийн Сүмогийн Холбооноос өчигдөр буюу есдүгээр сарын 3-нд энэ сарын башёд оролцох бөхчүүдийн нэрсийг зарлалаа. Энэ нэрс дотор мэргэжлийн сүмочийн анхны алхмаа хийх гэж буй 23 настай Батцэцэгийн Очирсайхан багтжээ. Маргааш буюу энэ сарын 5-нд тэрбээр мэргэжлийн сүмоч болох анхны шалгалтаа өгөх юм.
Б.Очирсайхан 2018 оны хавар Японд очиж, Канагава мужийн ахлах сургуульд элсэн суралцсан. Сургуулиа төгсөөд дөрвөн жил хагасын хугацаанд Исэгахама дэвжээнд дадлага хийж, сүмогийн эрдэмд суралцжээ. Сүмогийн дүрмийн дагуу нэг дэвжээнд нэг л гадаад бөх байх боломжтой. Ёкозүна Тэрүнофүжи өнгөрсөн нэгдүгээр сард тамирчны замналаа өндөрлүүлснээр Исэгахама дэвжээ гадаад бөх шинээр элсүүлэх боломж бүрдсэн бөгөөд Б.Очирсайханыг сонгосон юм.
.jpg)
Дүрмийн дагуу гадаад бөх зургаан сар бэлтгэл хийх ёстой тул хугацаагаа гүйцээгээд ийнхүү шалгалтаа өгөх гэж байна. Хэрвээ шалгалтаа амжилттай өгчихвөл Кюүшюү башёгоос барилдаж эхлэх болно.
Б.Очирсайханд Японы сүмогийн мэргэжилтнүүд онцгой анхаарал хандуулж байгаа юм билээ. Яагаад гэвэл долоон сэкиторитой, бэлтгэл ширүүнтэй Исэхгама дэвжээнд хүртэл Б.Очирсайханыг хүчээрээ дийлэх бөх хуруу дарам цөөн байдаг гэнэ. Зарим өөр дэвжээний бөхчүүд түүнтэй барилдаж үзэхээр ирдэг ч бэлтгэл барилдаануудыг нь харчихаад хулчийж, буцсан тохиолдол ч гарсан байна.
Ирээдүйд ёкозүна цол хүртэх бүрэн боломжтой, хүчтэй бяртай, тэсрэлттэй барилдаантай энэ залуу сэкитори цолтнуудтай эн тэнцүү барилддаг.

187 сантиметр өндөр, 155 кг жинтэй нүсэр том залуу тачаи дээр маш тэсрэлттэй хүчтэй босдог бөгөөд хэрвээ сүмоч болж чадахгүй бол америк хөлбөмбөгч болдог юмуу гэж наргиа хийсэн удаатай юм байна. Японы мэргэжилтнүүд түүнийг америк хөлбөмбөгөөр хичээллэсэн ч том амжилтад хүрэх боломжтой гэж магтжээ. Монголын чөлөөт бөхийн нэрт тамирчин Очирбатын Бурмаагийн хамаатан гэж Японы хэвлэл онцгойлон дурджээ.
Исэгахама дэвжээнд одоо дархан аварга Г.Өсөхбаярын хүү Сэйхакүхо Г.Дэмиджамц мөн харъяалагдан амжилтай барилддаг. Яагаад Сэйхакүхог байсаар байхад дахиад монгол залууг дэвжээндээ авахыг зөвшөөрсөн бэ гэвэл Г.Өсөхбаяр аваргын хүү анх Хакүхогийн Миягино дэвжээнд харъяалагдаж байгаад дэвжээг нь татан буулгасны дараагаар Исэгахамд нэгтгэсэн тул хоёр монгол залуу бөх нэг дэвжээнд байгаа юм.
Ийм нэгэн монгол залууд сүмогийн мэргэжилтнүүд онцгой анхаарал хандуулж, хэвлэлийнхэн ч түүний талаар шинэ мэдээг алдахгүй, алгасахгүй нийтэлж эхэллээ.

Сэтгэгдэл ( 12 )
Yagaacjgui baihad n hudlaa huurguud, nuguuh n bie toogood balarna.Ichinnorov geed mundag zaluug.bas baahan huurguj baigaad ozeki ees deesh gargaagui.Magtaal hud shuu.
Yagaacjgui baihad n hudlaa huurguud, nuguuh n bie toogood balarna.Ichinnorov geed mundag zaluug.bas baahan huurguj baigaad ozeki ees deesh gargaagui.Magtaal hud shuu.
Ашгүй дээ
Сайхан хүү байна аа, бэлтгэлээ сайн хийгээд, хичээвэл яагаад болохгүй гэж. Хар, цагаан хэл ам хол байг ээ. Заавал ёкозүна болоорой гэж ерөөе.
Yasan ataarhuu gulugnuud be muusain hujaanuud neg mongol ch gesen barildaj baig l dee sain shaniig husej chadahgui bol shulsee zaligaad zailaach
ANUSDI VANXANDAAD BOOB XXNO80955877
ANUSDI VANXANDAAD BOOB XXNO80955877
pЗА ДА ШАХМАЛ БОРДООНЫ ГАХАЙ ЛУГАА ИЙМ СПОРТ ГЭЖ НЭРЛЭХЭД ХЭЦҮҮДЭЭ ЁСТОЙ Л ЯВДАГЖОРЛОНГУУД ШҮҮДЭЭ
zugeer saihan duraa odoo b olthoogo chadahgui zuileer buu orold ganth oldoh amdral thagaa ingej buu ureech chadahgui buldog bna engej tenegtej baihiin orond sain talha hoolnii surguul tugsuj uz ter n amdrald chin hereg bno
yokozuna gj durtai ni awdag tsol bishee ene bie haa bol hoo yawku l haragdaj bna
Сайхан цаасан малгай өмсгөөд бай. Бас нэг аоын хаалга биз.
Худлаа магтаж байгаад нөгөөх нь итгэж онгироод будаа болдог шүү