Олон талын оролцоог хангасан дэлхийн удирдлагын зарчмыг авран хамгаалах тэмцлийг өнөөдөр Хятад улс тэргүүлж байгаа бөгөөд Куба улс энэ зарчмыг дэмжиж байна гэж Кубын ерөнхийлөгч Мигель Диас-Канель мэдэгдэв.
“Хятадын ололт амжилт, хувь заяа нэгтэй дэлхийн хамтын нийгэмлэг төлөвшүүлэх бодлогыг нийгмийн шударга ёсонд үндэслэсэн хөгжлийн социалист үзэл санаагаар л тайлбарлаж болох юм. Хятад улс хөгжил дэвшлийнхээ давуу талуудыг бага буурай хөгжилтэй бусад улсад түгээж байна” гэж БНХАУ-д айлчилж, лхагва гарагт Бээжинд болсон цэргийн сүр жавхлант парадыг үзсэн Кубын удирдагч Х хуудастаа бичсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )