АНУ Кубын эсрэг хэд хэдэн арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп зарлиг буулгахыг хүлээж байна гэж Пентагон мэдэгджээ.
USA Today хэвлэлд мэдээлснээр, АНУ-ын дайны яам Куба улсад явуулах боломжтой ажиллагаанд бэлдэж эхэлсэн байна. Өнгөрсөн даваа гарагт Цагаан ордны тэргүүн Ираны асуудлыг шийдсэний дараа Куба улсад анхаарлаа хандуулна гэж мэдэгдэж байв.
Үүнтэй зэрэгцэн Кубын Ерөнхийлөгч Мигель Диас-Канель кубачууд эх орныхоо төлөө тулалдаж, амиа өгөхөд бэлэн хэмээн онцолсон юм. Тэрбээр Вашингтонтой тохиролцоонд хүрэхэд хүндрэлтэй хэдий ч боломжтой гэдгийг онцлоод цэргийн түрэмгийллийг зөвтгөх боломжгүй хэмээн мэдэгджээ.
Энэ оны нэгдүгээр сарын сүүлээр Трамп Кубад газрын тос нийлүүлж буй улсуудын бараа бүтээгдэхүүнд импортын татвар ногдуулах тухай зарлиг буулгасан юм. Түүнээс хойш Куба улсад түвшний хямраад үүсээд байна. Улмаар арал дээр үе үе цахилгаан тасарч, эсэргүүцлийн жагсаал өрнөж байгаа. Вашингтон эрчим хүчний хориглолт хийх замаар Кубын эдийн засгийг боомилж, ард иргэдийнх амьдралыг тэсвэрлэшгүй болгохыг эрмэлзэж байна гэж Кубын засгийн газар мэдэгдэж байгаа билээ.

Сэтгэгдэл ( 0 )