Өнөөдөр 2025.09.04. Энэ оны 247 дахь өдөр бөгөөд он дуусахад 118 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 06 цаг 13 минутад мандаж, 19 цаг 29 минутад жаргана.
Улаанбаатарт үүлшинэ. Өдөртөө 20 хэм дулаан, шөнөдөө 10 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Олон улсын таэквондогийн өдөр, Нум сум харвах олон улсын өдөр тохиож байгаа бол Аргентинд Цагаачдын өдөр, Арменд Аврагчдын өдөр бол Молдавд Гаалийн ажилтнуудын өдрийг тэмдэглэж байна.
Энэ өдөр Украины алдартай бизнесмен, улстөрч Григорий Суркис, Оросын жүжигчин Евгения Глушенко, Энэтхэгийн жүжигчин Риши Капур, Америкийн жүжигчин Уэс Бентли, Оросын хоккейчин Максим Афиногенов, Константин Барулин, Америкийн дуучин Бейонсе зэрэг алдартан төржээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:
1939 оны энэ өдөр Япон улс Европын дайнд оролцохгүй гэдгээ мэдэгджээ.
1943 оны энэ өдөр Сталин Оросын үнэн алдартны шашны сүмийн гурван ламтай уулзав. Энэ уулзөлт ЗСБНХУ-ын шашны бодлогод эргэлт хийжээ.
1944 оны энэ өдөр Финланд ЗСБНХУ-ын эсрэг дайны үйл ажиллагаагаа зогсоов.
1959 оны энэ өдөр АНУ-д шилэн тирко худалдаанд гарчээ.
1962 оны энэ өдөр “The Beatles” анхны сингл дээрээ ажиллаж эхэлжээ. Тус цомгийн анхны дуу нь “How Do You Do It?” болон “Love Me Do” байв.
1991 оны энэ өдөр Свердловск хот нэрээ Екатеринбург гэж өөрчилжээ.
1998 оны энэ өдөр “Google” компани үүсгэн байгуулагдав.
Өнөөдөр үс засуулбал өвчин эмгэг ирнэ
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )