Төмөр хүн Тамаваши барилдах эсэхээ мэдэгдэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 09 сарын 03

Мэргэжлийн сүмогийн дохёд гарсан өдрөөсөө эхлээд өнөөдрийг хүртэл албан ёсны нэг  башёгийн нэг ч барилдааныг алгасалгүй, 1718 удаа дараалан барилдаад буй Төмөр хүн хочит Тамаваши Б.Мөнх-Оргил зуны бэлтгэл барилдааны үеэр нуруундаа өвчин мэдэрч, бэлтгэлээ зогсоосон.

Макүүчи зиндааны хамгийн ахмад бөх 40 настай Тамавашиг үргэлжилсэн гайхамшигтай цувралаа зогсооход хүрч магадгүй гэх мэдээлэл үүнтэй холбоотой түгээд байлаа. Тэгвэл өчигдөр буюу есдүгээр сарын 2-нд Тамаваши бэлтгэлдээ гарсан байна.

 

 

“Миний нуруунд дискний ивэрхий байна гэсэн. Үүнээс болоод зүүн хөл дээрээ алхах, зогсоход өвдөөд байсан юм” гээд энэ сарын башёд барилдах эсэх тухай асуухад “Башёд барилдахад бэлэн байх болно” гэжээ.

 

 

Тамаваши өнгөрсөн Нагоя башёд маэгаширагийн 4 дээр эрэмбэлэгдэн барилдахдаа 11 ялж, 4 ялагдсан. Хэрвээ энэ сард комүсүби цол олгосон бол хамгийн ахмад насандаа саньякү цол хүртсэн бөх болж, түүхэн амжилт тогтоох байлаа. Гэвч маэгаширагийн 1 дээр эрэмбэлсэн. Гэхдээ энэ сарын башёд тавиас дээш хувийн амжилтаа үзүүлбэл, саньякү цолыг гуядаж авах болно.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Түшиг(202.126.90.226) 2025 оны 09 сарын 10

Эрүүл энхийг хүсье:).

1  |  0
Даваа(66.181.181.67) 2025 оны 09 сарын 10

Маш даруу, сумогийн сонгодог арга техникээр барилддаг, ёс жудагтай бөх харагддаг юм. Сайн барилдаарай

2  |  0
Ахмад хүн(103.212.162.207) 2025 оны 09 сарын 10

Жинхэнэ монгол эр хүн дээ

3  |  0
ард(66.181.180.46) 2025 оны 09 сарын 10

сайн бөх шүү! Монгол хүний яс чанарыг самурайнуудад үзүүлж байна даа. ажмжилт хүсье!!

6  |  0
Top