БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны тусгай галт тэрэг мягмар гарагт өглөө үүрээр Хятадын хилээр нэвтэрлээ гэж Солонгосын дуу хоолой радио мэдээлжээ.
Ким Жон Ун Бээжин хотноо болох Дэлхийн хоёрдугаар дайнд ялсны 80 жилийн ойн арга хэмжээнд оролцох юм. Ким Жон Ун цэргийн сүрт жагсаалд оролцсоноор ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй гурван талт уулзалт хийх боломжийг бүрдүүлж байна гэж хэвлэлүүд онцолжээ.
Хуягласан галт тэрэг 20-24 цагийн дараа Бээжин хотноо орж ирэх аж.

Сэтгэгдэл ( 0 )