Авлигын шуугианд нэр холбогдсон Аргентины Ерөнхийлөгч Милей рүү чулуу нүүлгэжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 08 сарын 29

Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милей сонгуулиар ялалт байгуулахад хамгийн гол уриа нь Элитүүдийн авлигын тогтолцоог нураах тухай мэдэгдлүүд байсан. Гэвч одоо өөрөө авлигын хэрэгт орооцолдож, томоохон шуугиан дэгдээд байна.

54 настай Хавьер Милей цахилгаан хөрөөгөөр пиараа хийж, авлигын эсрэг хайр энэрэлгүй тэмцэнэ хэмээн мэдэгдсээр Ерөнхийлөгч болж, улс орныхоо инфляцийг зогсоосон сайн тал байгаа ч Тамгын газрынх нь дарга, төрсөн дүү Карина Милей нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан Үндэсний сангийн мөнгийг цувчуулж, хувьдаа ашигласан хэрэгт орооцолдлоо. Тиймээс ард иргэд бухимдаж, өчигдөр Буэнос-Айресийн гудамжинд Хавьер Милей рүү чулуу нүүлгэжээ.

Буэнос-Айресийн Их сургуулийн эрдэмтэн судлаач Карлос Де Анхилес “Дүүгийнхээ энэ хэрэгт Милей өөрөө орооцолдсон уу, эсвэл зүгээр нүдээ аниад өнгөрсөн үү гэдэг нь аргентинчуудын санааг түгшээж, зэвүүцлийг төрүүлж байна” гэжээ.

Энэ он гарсаар хоёр дахь том хэрэгтээ Хавьер Милей орооцолдож буй нь энэ юм. Үүнээс өмнө хоёрдугаар сард $Libra криптовалютыг X-ээр дамжуулан сурталчилснаар үнэлгээ нь богино хугацаанд эрс нэмэгдсэн ч хэдхэн цагийн дараагаар үнэ нь бүр доош унаж, хэдэн мянган хүн нийтдээ 250 сая ам.долларын алдагдалд орсон юм.

Криптовалюттай холбоотой энэ асуудлыг авлига гэж хэлж болохгүй ч төрсөн дүүгийнх нь орооцолдсон хэрэг бол авлигын сонгодог аргачлалын дагуу хийгдсэн хэрэг байж магадгүй болжээ. Аргентины Сан Мартины Их сургуулийн улс төр судлаач Томас Боровинский “Энэ явдлаас уламжлалт, сонгодог авлигын хэрэг нэвт ханхалж байгааг хүн бүр ойлгосон” хэмээн мэдэгджээ.

Ирэх сард 44 сая хүн амтай Аргентин улсын иргэдийн 40 хувь нь аж төрдөг Буэнос-Айрес мужид сонгууль болно. Түүний дараа Конгрессийн сонгуультай. Хэрвээ энэ хоёр сонгуульд авлигын хэрэгт орооцолдсоны улмаас Милей ялагдал хүлээх юм бол маш хүнд байдалд орох юм.

“Авлигын хэргийн талаар дуулиан яг хүчээ авч байна. Энэ байдлаараа 10 дугаар сар хүртэл хэдэн арван жил өнгөрсөн шиг үйл явдлууд өрнөх бололтой” гэж Де Анхелис өгүүлжээ.

Аргентины Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан Үндэсний сангийн тэргүүн Диего Спаньоло Карина Милейг сар бүр сангаас нь 600 мянган паундыг авч байсан тухай ярианы бичлэг цацагдсан юм. Үүний дараа Спаньолог Хавьер Милей ажлаас нь халжээ. Харин бичлэг дээрх дуу хоолой Карина Милейгийнх мөн эсэхийг таниулж магадлах ажил ундраад байгаа ажээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бөөрөө зарах гэж оло(102.89.75.54) 2025 оны 09 сарын 11

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0

тахар(59.153.115.240) 2025 оны 09 сарын 01

Милейг хусах хэрэгтэй.

0  |  0
Top