Өнөөдөр 2025.09.01. Энэ оны 244 дахь өдөр бөгөөд он дуусахад 121 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 06 цаг 10 минутад мандаж, 19 цаг 34 минутад жаргана.
Улаанбаатарт үүлшинэ. Өдөртөө 27 хэм дулаан, шөнөдөө 10 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр дэлхийн олон улсад Хичээлийн шинэ жил эхэлж байгаа бол Дэлхийн Захиа бичих өдөр, АНУ-ын шатрын өдөр, Словакид Үндсэн хуулийн баяр, Узбекистанд тусгаар тогтнолын өдрөө тэмдэглэж байна.
Энэ өдөр Өмнөд Солонгосын BTS хамтлагийн гишүүн, дуучин, хөгжмийн зохиолч Жон Жонгүг, АНУ-ын жүжигчин, дуучин, бүжигчин Зэндаяа, Шведийн хоккейчин Густав Нюквист, Голландын хөлбөмбөгч Рууд Гуллит, Германы Tokio Hotel хамтлагийн дуучин Билл Каулитц, ОХУ-ын мисс, жүжигчин Ирина Антоненко, АНУ-ын сагсан бөмбөгч, олимпын аварга Тим Хардуэй нарын алдартнууд төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас сөхвөл:
1449 онд Эсэн тайшийн цэрэг Мин гүрний армийг бут ниргэв.
1581 оны энэ өдөр Ермак Сибирийг байлдан дагуулахаар 840 хүнтэй цэргийн анги байгуулжээ.
1712 онд Христийн номлогч Франсуа Ксавье д’Антреколь Францад захидал илгээн, хятад шаазан хийх нууцыг ил болгожээ.
1827 онд Орост тариачдыг дунд, дээд боловролын сургуульд авахгүй байх зарлиг гарав.
1910 онд Бразилд хөлбөмбөгийн Коринтианс баг байгуулагдсан байна.
1962 онд Иранд газар хөдөлж, 12 мянган хүн амиа алджээ.
1973 онд алан хядагчид Лениний бунханд бөмбөг дэлбэлсэн ч шарил гэмтээгүй байна.
1985 оны энэ өдөр Америк, Францын хамтарсан экспедици Титаник хөлгийн хэсгүүдийг илрүүлжээ.
2004 оны энэ өдөр Оросын Умард Осетийн Бесланы сургуулийн сурагч, багш нарыг алан хядагчид барьцаанд авсан. Гурван хоног шргэлжилсэн барьцааны хүмүүсийг чөлөөлөх ажиллагааны үеэр 385 хүн амиа алдсан юм.
Өнөөдөр үс засуулбал өвчин өчүүхэн ирнэ
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )