Хоошёорюүгийн мөр гэмтжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 08 сарын 28

Өнөө өглөө ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн Тачикава хотын ордонд болж буй нэгдсэн бэлтгэлд оролцохоор ирэхдээ зүүн мөрөндөө олон наалттай байжээ. Сакаигава оякататай минут орчим ярилцсаны дараагаар бэлтгэл барилдаан хийлгүй зөвхөн ганцаарчилсан дасгал хийсэн байна.

Бэлтгэлээс буухдаа сэтгүүлчдэд “23-нд Ниигатад бэлтгэл хийхдээ зүүн мөрөө гэмтээсэн. Гэхдээ гэмтэл эдгэж байгаа, зүгээр” гэж хэлсэн гэнэ.

Есдүгээр сарын башё 14-нд эхэлнэ. Түүнээс өмнө амарч, биеэ тордох хэрэгтэй гэж мөн хэлсэн байна. “Бэлтгэлээ хангалттай хийсэн гэж бодож байна. Аялан бэлтгэл дуусахад гурав хоног үлдлээ. Үүний дараагаар банцүкэ гараад, тэмцээн эхлэх шат руугаа шилжих тул би биеэ бэлдэх хэрэгтэй” хэмээн Хоошёорюү өгүүлжээ.

Нагоя башёгийн эхний дөрвөн өдөр гурав унасныхаа дараагаар Хоошёорюү зүүн хөлийн эрхий хурууны гэмтлийн улмаас тэмцээнээс гарсан. Хэдийгээр түүнд нэг сар эмчилгээ хийлгэж, гам барих магадлагаа эмч өгсөн ч хугацаанаас урьтаж бэлтгэлдээ гарсан. Ирэх башёг түүний хувьд “шийдвэрлэх тэмцээн байх болно” гэж ояката Тацүнами өгүүлсэн билээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(102.89.84.121) 2025 оны 08 сарын 29

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
зочин(66.181.189.102) 2025 оны 08 сарын 29

Бямбасүрэн ч чадах юмаараа оролдож, оролдсон юмныхаа орой дээр нь гарсан МОНГОЛ хүү. Сумоч бол гэртээ даалуу, хөзөр эргүүлдэж, их их юм ярьсан хөл нь дэлхийг олохгүй харцуултай харьцуулах юм биш. Сумо бол эр зориг, эрч хүч, авхаалж самбаа, ур ухаан, япон үндэстний дэг горим, ёс заншил бүгдийг сурч биедээ шингээсэн эрсийн наадаан. Бямбасүрэн бол хэд хэдэн МОНГОЛ аавын хүүдийн шийрийг хатааж, нэрийг нь улбаалан дуурсгаж яваа эр. Японы сумогийн аварга, арслан , заан болсон, болох залуусыг минь Хөх тэнгэр ивээлдээ багтааж яваг.

1  |  0
Зочин(103.229.120.94) 2025 оны 08 сарын 28

Энэ ч даахгүй нохой булуу хураах гээч л болж байх шиг, цол нь ахаджээ

0  |  0
zochin(49.109.144.42) 2025 оны 08 сарын 28

uruvdultei amtan ert helsen dee nasaara heterj hevtej tahir dutuu bolhooso umnu bolio gej busd heleed bhad hohnee gej jaahan shumuuj hoichd ymarch amjilt gargahgui ee Asa baisan bol uur shunald hizgaar bi chadahgui zuileer buu ord

0  |  0
Top