Өнөөдөр 2025.08.28. Энэ оны 240 дахь өдөр бөгөөд он дуусахад 125 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 06 цаг 03 минутад мандаж, 19 цаг 43 минутад жаргана.
Улаанбаатарт цэлмэг Өдөртөө 21 хэм дулаан, шөнөдөө 9 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр АНУ Мөрөөдлийн өдөр, Испани улаан лоолиор байлдах баяр, Итали Венецийн кино наадам, Мексик Өвөө, эмээгийн өдөр, Литва Төмөр замчдын баяр, Монтенегро Хаант улсыг тунхагласан өдрийг тэмдэглэж байна.
Энэ өдөр Германы алдарт зохиолч, эрдэмтэн Иоханн Вольфганг Гёте, Италийн хөгжмийн зохиолч Умберто Жордано, Английн физикч, Нобелийн шагналт Годфри Хаунсфилд, “Покемон” аниме, манга, видео тоглоомын зохиолч Сатоши Тажири, Канадын дуучин Шэнайя Твейн, АНУ-ын жүжигчин, загвар өмсөгч Сара Ремер нар хорвоод мэндэлжээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:
1565 оны энэ өдөр Хойд Америкт байгуулагдсан европчуудын анхны суурин болох Сан Агостин хот байгуулагджээ.
1842 онд Британийн “Waterloo” усан онгоц осолдож, 189 хүн амиа алдав.
1937 оны энэ өдөр автомашин үйлдвэрлэгч “Тоёота” бие даасан компани болжээ.
1946 оны энэ өдөр АНУ Монгол Улс, Албанийн НҮБ-д элсэх өргөдөлд хориг тавьж байв.
1963 онд Мартин Лютер Кинг алдарт “Надад мөрөөдөл бий” үгээ хэлжээ
2008 оны энэ өдөр Байгаль нуурын орчим 9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.
2014 онд Режеп Тайип Эрдоган Туркийн Ерөнхийлөгч болж байв.
Өнөөдөр үс засуулбал эд мал арвижна
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )