
Өнөөдөр 2025.08.25. Энэ оны 237 дахь өдөр бөгөөд он дуусахад 128 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 06 цаг 01 минутад мандаж, 19 цаг 48 минутад жаргана.
Улаанбаатарт цэлмэг. Өдөртөө 23 хэм дулаан, шөнөдөө 12 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Хойд Солонгост “Сонгуны өдөр” буюу Ким Ир Сенийг төрийн эрхэнд гарсныг тэмдэглэн өнгөрүүлж байгаа бол Уругвайд Тусгаар тогтнолын баяр, Бразилд Цэргийн баяр, Францад Дэлхийн хоёрдугаар дайнд нацистын Германаас чөлөөлөгдсөн өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.
Энэ өдөр Германы супер модель Клаудиа Шиффер, Америкийн жүжигчин, модель Блейк Лайвли, Алтан бөмбөрцөг, Эммигийн шагналт, Шведийн найруулагч, жүжигчин Александр Скарсгард, Английн зохиолч Фредерик Форсайт зэрэг алдартан мэндэлжээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1609 онд нэрт одон оронч Галилео Галилей өөрийн зохион бүтээсэн дуран авайгаа Венецийн шүүхэд үзүүлжээ.
1754 оны энэ өдөр Зүүн Гарын хаант улсын хаан Амарсанаа өөрийн харьяат 20 мянган иргэнээ удирдан Манжийн хил дээр ирж, дагаар орох хүслээ илэрхийлжээ.
1912 онд Хятадад Гоминдан нам байгуулагдлаа.
1944 оны энэ өдөр холбоотны арми Парис хотыг нацистын дарангуйллаас чөлөөлөв.
1950 онд Японд найруулагч Акиро Күросавагийн “Расемон” кино дэлгэцэнд гарав.
1960 онд Италийн Ромд XVII Олимпын наадам эхэлжээ.
2021 оны энэ өдөр Москвад троллейбус ашиглалтаас гарчээ.
Өнөөдөр үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )