Өнөөдөр 2025.08.22. Энэ оны 234 дахь өдөр бөгөөд он дуусахад 131 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 05 цаг 57 минутад мандаж, 19 цаг 53 минутад жаргана.
Улаанбаатарт бага зэргийн аадар бороотой. Өдөртөө 17 хэм дулаан, шөнөдөө 9 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Шашин шүтлэг, итгэл үнэмшилд суурилсан хүчирхийллийн хохирогчдын дурсгалыг хүндэтгэх олон улсын өдөр, Дэлхийн ургамлын гаралтай сүүний өдөр тохиож байгаа бол Перуд Кофены баяр, АНУ-д Хорт хавдрын мэс заслын эмч нарын өдрийг тэмдэглэж байна.
Энэ өдөр Америкийн «Backstreet Boys» хамтлагийн гишүүн Ховард Дуэйн Дороу, жүжигчин Кристен Кэролл Уиг, Бразилын кино жүжигчин Родриго Санторо, Оросын хөл бөмбөгч Артём Зюба, Германы биатлоны тамирчин, дэлхийн хоёр удаагийн аварга Лаура Дальмайер, Их Британийн дуучин Дуа Липа зэрэг алдартан төржээ.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:
1956 оны энэ өдөр Монгол, Хятад, Орос улсын төмөр замын төлөөлөгчдийн хоёрдугаар хурал Бээжин хотод эхэлжээ.
2001 оны наймдугаар сарын 22-27-нд Бээжин хотын урилгаар Улаанбаатар хотын Засаг дарга М.Энхболд тус хотод айлчлав. Айлчлалын үр дүнд хоёр хот “Бээжин-Улаанбаатар хотын найрсаг солилцох тэмдэглэл”-д гарын үсэг зуржээ.
2006 оны энэ өдөр Гандантэгчилэн хийд Далай ламыг айлчлалаар ирэхэд нь угтан авахаар бэлтгэж байв. Энэ нь Далай ламын Монгол Улсад хийсэн долоо дахь айлчлал юм. Энэхүү айлчлал нь шашин хоорондын ойлголцлыг нэмэгдүүлэх зорилготой аж.
2009 оны энэ өдөр Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Сьерра-Леонед НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын цэргийн багийн VII ээлжийн бие бүрэлдэхүүнд төрийн одон, медаль гардуулав.
2011 оны наймдугаар сарын 22-23-нд БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мен Баг Монгол Улсад айлчилжээ.
2011 оны энэ өдөр АНУ-ын Дэд ерөнхийлөгч Жо Байден Монгол Улсад айлчлав.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:
1851 оны энэ өдөр Австралид алтны ордуудыг нээжээ.
1906 онд Кубын бизнесменүүд Куба улсыг АНУ-д нэгтгэх хүсэлт тавьж байв.
1910 оны энэ өдөр Солонгос Японд нэгдэх гэрээ байгуулж байв.
1988 оны энэ өдөр Австралид коала баавгайн дүрс бүхий анхны цагаан алтан зоос гарчээ.
2002 онд Тайландын эрх баригчид хотын гудамжаар заантай замын хөдөлгөөнд оролцохыг хоригложээ.
2006 оны энэ өдөр Донецк орчим Ту-154 онгоц сүйрч, 170 зорчигч, нисэх багийн 10 гишүүн амь үрэгдэв.
Өнөөдөр үс засуулбал сүлд тэнэж одно
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )