Наймдугаар сарын 4-нд Өмнөд Солонгосын жүжигчин Сон Ён Кюүг автомашиндаа нас барсаныг нэгэн хүн олж таньж, цагдаад мэдэгдснээр золгүй үхлийн тухай мэдээ түгсэн.
Жүжигчний ойрын гэх найз нарын өгүүлснээр бол сүүлийн үед хувийн амьдрал нь хүнд байдалд орсны улмаас байнга архидан согтуурах болжээ. Ялангуяа согтуугаар жолоо барьсан талаар нь хэвлэлээр мэдээлж, олон нийт үзэн ядаж эхэлсэн нь байдлыг улам дордуулсан гэнэ.
.jpg)
Мөн эхнэрийнх нь ажиллуулж байсан кафе алдагдалд орж, гэр бүл нь санхүүгийн хүндрэлтэй тулгарчээ.
Сон Ён Кюүгийн үхэл түүний амьдралын талаар эргэн санахад хүргэсэн байна. Тэрбээр эхнэртэйгээ есөн жилийн турш харилцаатай байсны дараа л гэрлэсэн юм. Эцэг эх нь найман жилийн турш Сон Ён Кюүг хайртай эмэгтэйтэйгээ гэрлэхийг үл зөвшөөрсөнтэй холбоотой гэдэг.
“Миний төлөө Японд суралцах боломжоосоо татгалзсан хүн шүү дээ, миний эхнэр. Амьдралын хамгийн сайхан бэлэг минь. Намайг олон жилийн турш маш их тэвчээр заан хүлээсэн” хэмээн Сон Ён Гюү хэвлэлд ярьсан удаатай.
Мөн хүүхдүүдийнхээ төлөө 11 жилийн турш подвалд амьдарсан тухайгаа шоу нэвтрүүлэгт оролцохдоо ярьсан байдаг.
.jpg)
“Том хүүхэд маань хилийн чанадад суралцаж байгаа. Бага маань урлагийн сургуульд суралцдаг. Хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг төлөхийн тулд бид хэмнэж амьдардаг юм. Том сайхан өрөө байрнаасаа гарч, жижигхэн өрөөнд амьдрах болсон. Гэхдээ тохьтой шүү” гэж ярьсан нь подвалыг хэлсэн байлаа.
Сон Ён Кюүгийн эхнэр ч нөхрөө дэмжиж “Үнэтэй сайхан байр байшингийн төлөө биш хүүхдүүдийнхээ мөрөөдлийн төлөө л амьдрах нь чухал. Бидний амьдрал их өөрчлөгдсөн. Хэдийгээр биед бол амаргүй ч гэлээ охид маань болж байвал хангалттай л даа” гэж ярьж байжээ.

Наймдугаар сарын 4-ний өглөөний 8 цаг орчимд Сон Ён Кюүг автомашиндаа нас барсан байхыг олсон юм. Тэрээр өнгөрсөн долоодугаар сарын 19-нд найзтайгаа хамт согтууруулах ундаа хэрэглэснийхээ дараагаар машин жолоодож ойролцоогоор 5 километр явсан тухай мэдээ цацагдсан. Шинжилгээгээр цусан дахь архи согтууруулах ундааны хэмжээ байх ёстойгоос 0.08 хувь давснаар машин барих эрхээ хасуулж, мөн хэвлэлээр “нүдүүлж”, олны хараал зүхлийн бай болоод байлаа.
1994 онд анхны кино дүрээ авч, хамгийн сүүлд “Дурласан Шекспир” жүжигт туслах дүр бүтээсэн юм. Гэвч согтуугаар жолоо барьсан тухай мэдээ түгсэний дааагаар SBS болон ENA түүний хэсгийг хасах тухай мэдэгдэл хийсэн. Сон Ён Кюү эхнэр, хоёр охинтой.

Сэтгэгдэл ( 22 )
Rest in peace
САЙН ААВ БАЙЖЭЭ ХӨӨРХИЙ,УУСАН БОЛГОН МУУ ХҮН БИШ.ЭНЭ БОЛ АМЬДРАЛИЙН ХАТУУ ХӨТҮҮ НУГАЧАА БАЙЛАА.ТҮҮНД СЭТГЭЛИЙН ДЭМ ДУТАЖ ЭЭ.
Муухай Солонгос хүмүүс. Яг монгол шиг. Энэ богино амьдралд нэгийгээ хайрлахгүй
Дүрээ сайн бүтээдэг мундаг жүжигчин .Солонгосын урлагийнхан ер нь \nжаахан алдаа гаргавал тэгээд л бүх юм юм нь дуусдаг юм байнадаа.
Их л олон кинонд тоглосон байх ихэнхдээ туслах дүр, эсрэг талын дүрд тоглодог сайн жүжигчин гэж боддог, солонгосчууд жүжигчидээ үхэлд хүртэл нь дэвслэх юм даа
Их л олон кинонд тоглосон байх ихэнхдээ туслах дүр, эсрэг талын дүрд тоглодог сайн жүжигчин гэж боддог, солонгосчууд жүжигчидээ үхэлд хүртэл нь дэвслэх юм даа
Сайн жүжигчин, харамсалтай юмаа
mngliin lala.riin luivarchid amiidarsaar!
mngliin lala.riin luivarchid amiidarsaar!
mngliin lala.riin luivarchid amiidarsaar!
Энэ солонгосчууд үнэхээр аймаар улс өөрсдөө ёс суртахуунгүй өчнөөн зүйл хийж архидах араар тавих өчнөөн асуудалтай улс байж од болсон жүжигчдийг нэг л алдаа гаргавал алдах амьдралын тухай юу ч мэдэхгүй байж олноороо булийдээд үхэл рүү нь түлхдэг хаашаа янзын ард түмэн юм мэдэхгүй жирийн ард түмэн нь нүдний булайгаа чирэцгээгээд л амьдардаг шдээ.Тийм цэвэр ариун ард түмэн бишдээ

Zarim ni ur huuhdiin hee tuluu uhen Hatan zutge hiin zarim ni ur huuhdee huchindeed bhiin mun hol zuruutei bgaan shuu
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

Үхтэл үр харам гэдэг үг бий Хүний эцэг эх үр хүүхдүүдтэй болохоор тэднийхээ төлөө л амьдардаг шүү дээ Ер нь эцэг эх өөрснийгөө анзаарч боддоггүй болдог Харин цөөхөн эцэг эх төрүүлж гаргасан бол боллоо гэсэн зарчимтай байдгийг бүгд мэднэ Шүүмжлээд байгаа хүмүүсийг ойлгохгүй байна \nУм мани бадми хум Хурдан сайн төрлөө олж үр хүүхдүүдэдээ эргэн төрөх болтугай!
Муу талын дүрийг сайн гаргадаг мундаг жүжигчин байсандаа. Харамсалтай
Өөрийгөө хүндэлж бурхнаас өгсөн авъяас чадвараа ашиглан амьдрах байж дээ...Үр хүүхэд ч бас бурхнаас өгөгдөлтэй хоолны сав хэмжээ хязгаартай гэдгээ санаж энгийн мөрөөдлөөр амьдарсан бол эцгээ алдахгүй л байж ..
Олон сайхан дүр бүтээсэн мундаг жүжигчин шүү. Хаа газрын эцэг эх, үр хүүхдүүдийнхээ төлөө хамгаа зориулдаг хойно доо. Ум ма ни бад мэ хум.
Олон сайхан дүр бүтээсэн мундаг жүжигчин шүү. Хаа газрын эцэг эх, үр хүүхдүүдийнхээ төлөө хамгаа зориулдаг хойно доо. Ум ма ни бад мэ хум.
Энэ Солонгосчууд ийм сэтгэлийн тэнхээ муутай байна уу. Буруу зүйл хийсэн бол ямарч бэрхшээлийг давах ёстой байтал . эсвэл хүмүүс нь үхэлд хүртэл нь зовоодог байна уу. Мэдэхгүй ёстой. Ум ма ни бад мэ хум
Дандаа балайр муухай пм бичиж байдаг балай сайт болжээ хөөрхий