Мики Рурк: Таньдаг хүнтэй тааралдчихгүй юмсан гэж боддог байлаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 09 сарын 27

Холливудын алдарт жүжигчин Мики Рурк амьдралын сургамж, хатуу хүтүүгийн талаар өөрийн түүхээсээ хуваалцжээ.

“12 жилийн турш би гав ганцаараа л байсан. Бүх юмаа алдсан. Гэр орон, эхнэр, мөнгө хөрөнгө, амьдрах хүсэл гээд бүхнээ алдсан. Намайг бүгд ор тас мартсан мэт байлаа. Би ч гэсэн таньдаг хүнтэй тааралдчихгүй юмсан гэж боддог байлаа.

Миний амьдралын хамгийн ойр дотны гурав хүн болох ах, эмээ, эхнэр маань орхиод явчихсан. Найз нөхөд ч гэж байсангүй. Цагийг Оросын тайчигч бүсгүйчүүдтэй өнгөрүүлнэ. Яагаад гэвэл надад найз бүсгүйн ч хэрэг байгаагүй.

Толинд өөрийгөө хараад “Чи хэн болж хувирснаа хар даа! Өөрийн гэх бүхнээ амьдралаасаа зайлуулчихлаа” гэж хэлснээ санаж байна. Ингэж амьдарч болохгүй гэдгийг ойлгож, бүхнийг өөрчлөхөөр тэмүүлэхэд минь намаг балчигаас татан гаргаж чадах ганц зүйл байсан нь кино.

The Wrestler-т тоглосны дараа танил жүжигчдээс зурвас ирж эхэлдэг юм байна. Өмнө нь хэзээ ч нүүр тулж уулзаж үзээгүй Аль Пачино, Жон Войт, Эмма Томпсон хүртэл холбоо барилаа. Сүүлийн 20 жил таг дүүгүй алга болсон Ким Бэсинжэрээс хүртэл сураг дуулдаж, ярьж эхэллээ. Сайхан байсан шүү.

Харин одоо хүртэл авч үээгүй “Оскар”-ын тухайд бол ингээд хэлчихье. Гар дээр минь эцсийн амьсгалаа татсан Лори нохойг минь хоёр жил ч болтугай амьдруулна гэвэл тэр “Оскар”-аас чинь татгалзахад ч бэлэн шүү” хэмээн Мики Рурк өгүүлжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
жхрх(202.9.41.103) 2025 оны 09 сарын 27

дөрвөдүүд өөрсдөө нам төрөө удирдах ёстой. Тэгж байж өөрсдөө монгол улсаа хөгжүүлж байсан.

0  |  1
Top