Мэргэжлийн сүмогийн Нагоя башёд сүүлийн 20 жилийн 19-д нь монгол сүмоч түрүүлсэн байлаа. Харин энэ удаад маэгаширагийн 15 дээр эрэмбэлэгдсэн буюу Макүүчи зиндааны хамгийн дор шахам бичигдсэн Котошёохо 13 даваа, 2 унаатайгаар түрүүллээ.
Хоёр ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн, Ооносато нар тус бүр 3 болон 4 унасан. Хоошёорюү 3 ялагдаад хөлийн эрхий хурууны гэмтлийн улмаас башёгоос гарсан бол шинэхэн ёкозүна Ооносато 4 уналаа. Энэ боломжийг ирээдүйтэй гэгддэг ч тогтвортой сайн барилддаггүй Котошёохо ашиглаж, анхны түрүүгээ хүртлээ. Тэрбээр өмнө нь түрүү бөхийн өрсөлдөөнд нэг удаа оролцсон ч озэки Такакэйшод ялагдаж байсан юм.

Котошёохог их дуу муутай залуу гэдэг юм байна. Цөөн үгтэй энэ залуугаас “Та ер нь чанга инээдэг үү?” гэж сэтгүүлч сонирхон асуухад “Инээвэл инээнэ шүү дээ. Согтохоороо би их яриа болж мөн их чанга инээдэг. Магадгүй зориг ордог байх” хэмээн хариулжээ.
190 сантиметр өндөр, 167 кг жинтэй, нас ч залуу 25-тай энэ тэрбээр “Түрүүлэх боломжийн тухай бодохоор сэтгэл түгшээд сандраад байсан. Гэхдээ би өөрийгөө сандрах ёсгүй гэсэнгүй. Харин ч сандралгүй яахав гэж хүлээн зөвшөөрсөн” гэжээ.

Одоогоор түүнд баяр хүргэсэн 200 орчим захиа ирсэн гэнэ. Үүнээс заримд нь л хариулж амжжээ. “Түрүүлчихсэн гэдэгтээ одоо ч бүрэн итгэхгүй л байна. Яахав түрүүлсэн гэдгээ ойлголгүй яахав. Гэхдээ л нэг хачин санагдаад байх юм“ хэмээн өгүүлсэн байна.
Түүний бие хааг хөгжүүлж, өдий зэрэгт хүргэсэн гол гавъяатай хүн бол аав нь гэнэ. “Ингэж өсөж, өдий зэрэг хүрснээ би аавын минь гавъяа гэж боддог. Миний аавын сурган хүмүүжүүлэх философид учир бий. Миний нойр, хооллолт гээд бүгдийг удирдаж, чиглүүлж байсны ач” гэж хэлсэн юм. Тэгвэл Чиба мужид ресторантай аав нь “Миний ач гэхээсээ хүүгийн минь хөдөлмөрийн үр шим” гэжээ.

Котошёохогийн аав нь нас харьцангуй ахисан ч гэлээ долоо хоногтоо байнга фитнесс зааланд очиж, бодибилдингээр хичээллэдэг юм байна. Өөрийн гэсэн Ютүб сувагтай.
Котошёохогийн ялалтын жагсаалд ялалтын тугийг түүний дүү Котоэхо биш харин дэвжээнийх нь озэки Котозакүра барьжээ. Котозакүрагаар туг бариулна гэдэг санааг озэкигийн аав Котоновака буюу ояката Садогатакэ гаргасан байна.

“Чи туг бариарай” гэхэд би юу ойлгуулах гэснийг нь мэдсэн” гэж энэ башёг 8 даваа, 7 унаатай буюу тун тааруу дүнгээр дуусгасан озэки Котозакүра ярьсан байна лээ. Энэ бол Котозакүрад “Чи туг барьж явах биш өөрөө түрүүлчихээд туг дэргэдээ өөр хүнээр бариулж явах ёстой” гэдгийг сануулж, илүү их хичээх ёстойг шаардсан шийдэл байлаа.

Нагоя башёгийн Макүүчи зиндааны бөхчүүдийн барилдааны дүн


Сэтгэгдэл ( 7 )
Manai Tamawashi Munh Orgil shig buh yapond 1000 joldee turuhgui baihaa. 1 ch.barildaan onjilgui deed zindaand 40 nas hurcheed barildaj buur shagnal avaad tuuj yavna
ZNAM DA ĆETE MI KASNIJE ZAHVALITI NA OVIM INFORMACIJAMA...\nTOPLI POZDRAV LJUDIMA EUROPE, HRVATSKE, ZAGREBA, BOSNE, SRBIJE ITD. ”” OVO JE IZVRSNA PRILIKA ZA VAS DA DOBIJETE KREDIT OD ALLIANT KREDITNE UNIJE. PRUŽAM VAM PLATFORMU ZA DOVLAČENJE KLIJENATA I PONUDIT ĆU IM KREDIT U DOBROJ VJERI. Imate priliku dobiti kredit u bilo kojoj denominaciji od 2000 (€, $, KUNA) - 5.000.000 (€, $, KUNA) s mogućnostima otplate od 1 godine do 45 godina bez previše obveza.\nKONTAKT PODACI:\nWhatsApp: 385-9156-08706\nE-pošta: {hybridalliantcreditunion@gmail.com}
Сумочид
Монголчууд япон хүмүүст түрүүлэх боломжыг өгөө хэтэрхий шунаад яахвээ тэртээ тэргүй хүсвэл хэзээ л бол хэзээ л түрүүлнэ монгол суугчид
Түрүүний бөөс гээд байгаа хүн өөрөө умдагны бөөс
HVALA BOGU DA JOŠ UVIJEK IMAMO NEKE POŠTENE ONLINE ZAJMODAVCE.\nImate priliku dobiti zajam u bilo kojoj denominaciji od 2000 (€, $, KUNA) do 5.000.000 (€, $, KUNA) s mogućnošću otplate od 1 godine do 45 godina bez ikakvih naknada. KONTAKT PODACI....\nViber: 385915608706\nWhatsApp: 385915608706\nE-mail: hybridalliantcreditunion@gmail.com
Түрүүний бөөс гэнэт цоорж толгойд гаржээ, Батмагнай шиг л юм болж, кк