Аонишикигийн түрүүлэх боломж, Кайогийн юунд баярладаг тухай яриа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 07 сарын 25

 

Мэргэжлийн сүмогийн Нагоя башёгийн өрсөлдөөн төгсгөл хэсэг рүүгээ орлоо. 12 өдрийн баридааны дараагаар Украины 21 настай Аонишики болон Японы 25 настай Котошохо нар тус бүр 10 даваатайгаар тэргүүлж байна.

Монголын Киришима Б.Лхагвасүрэн, Тамаваши Б.Мөнх-Оргил нар 12 дахь өдрийн барилдаанд ялагдсанаар 8 даваатайгаар түрүүлэхэд амаргүй байдалд хүрлээ.

Тэргүүлэгч Аонишики бол украин залуу. Хав золгоод мавашины барьцнаас доош нь сунгаж татаж сөхрүүлчихээд байгаа. Нэгэнтээ 10 давсан учраас ирэх башёд саньякү цолд хүрэх нь ойлгомжтой. Макүүчид дэвшээд өмнө нь хоёр башёд барилдахдаа тус бүр 11:4-өөр дуусгасан. Ийнхүү Макүүчид дэвшсэн эхний гурван башёдоо хоёр оронтой тоотой ялалт байгуулсанаар түүхэнд ийм амжилтад хүрч буй гурав дахь бөх болжээ.

Одоо саньякүгийн тухай биш бүр түрүүлэх тухай яриа өрнөх болоод байна. Өөрөөс нь түрүү бодож буй эсэхийг сэтгүүлч асуухад “Би ердийн байдгаараа л байгаа. Аль болох тэр талаар бодохгүйг хичээж байна. Өмнөх барилдаандаа л анхаарна” гэж хариулжээ.

Ердийн байдгаараа л байгаа гэдэг нь бол дэндүү “дарсан” хариулт бололтой. Учир нь шөнийн 3 цагт 00-ий өрөө орж яваад дэвжээнийхээ эзэн Ажигава ояката буюу бидний сайн танил Аминишикитай тааралджээ. Багш нь түүнээс “Чи яасан? Сүмо л бодоод унтаж чадахгүй байна уу?” гэж асуухад “Зүгээр л сэрчихлээ” гэж хариулсан гэнэ. “Мэдээж, сэтгэл нь түгшиж, сандарч байгаа л даа. Гэхдээ түгшинэ гэдэг бас бэлтгэлийн нэг хэсэг” гэж Аминишики хэлсэн байна.

Хэрвээ энэ башёд түрүүлчихвэл Хакүхо, Китаноуми, Тайхо, Таканохана нарын дараагаар хамгийн залуугаараа түрүүлсэн түүхэн амжилтын тавд бичигдэх ажээ.

Өчигдөр Тамавашиг давчихаад “40 насандаа ийм хүчтэй, сайн барилдана гэдэг жирийн юм биш. Би барьц аваад л өөрийн барилдаанаа гаргаж болохоор болсон учраас тайвширч, ялж чадлаа” гэж хэлжээ. Хэрвээ Аонишики түрүүлбэл мэргэжлийн сүмогийн башёгийн түрүү хүртсэн гадаадын 6 дахь орны бөх болно.

Үүнээс өмнө Монголын бөхчүүд 103 удаа /Хакүхо М.Даваажаргал 45, Асашёорюү Д.Дагвадорж 25, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 10, Харумафүжи Д.Бямбадорж 9, Какурюү М.Ананд 6, Тамаваши Б.Мөнх-Оргил 2, Киришима Б.Лхагвасүрэн 2, Хоошёорюү С.Бямбасүрэн 2, Кёкүтэнхо Н.Цэвэгням 1, Ичиножёо А.Ичинноров мөн 1 удаа түрүүлж байсан юм/,

АНУ-ын сүмочид 27 удаа /Мусашимару 12, Акэбоно 11, Конишики 3, Такамияма 1/, Болгар 1 удаа /Котоошюү/, Эстони 1 /Барүто/, Гүрж /Точиношин/ нар түрүүлж байсан түүхтэй. Аонишики түрүүлбэ Украины нэр түрүүлсэн улсуудын тоонд нэмэгдэнэ.

Монголчуудын сайн танил озэки Кайо 53 нас хүрсэн байна. Тэрбээр төрсөн өдрөөрөө бэлэг авахаас илүү шавь нарынхаа сайн барилдахыг хараад баярлах нь хамгийн сайхан бэлэг гэж хэлжээ.

“Сүмочид маань сайн барилдаж буйг хараад  би бэлэг авснаас илүү баярладаг. Надад ер нь өөр юм хэрэггүй ээ.

Би шавь нартаа төрсөн өдөр гэж сүйд болоод хэрэггүй гэж хэлдэг юм” хэмээн Кайо өгүүлжээ.

Сүмочийн замналаа өндөрлүүлснээс хойш яг 11 жил болж буй Кайо “Жил ирэх тусам л хөгширч байна. Эрүүл мэнд ч базаахгүй боллоо. Хоёр өвдөг өвдөж, нуруу, хүзүү ч чилээрхэх болсон. Эрүүл мэндийн шинжилгээ хийлгэхээр зүгээр л гарах юм. Төрсөн өдрөөрөө би эрүүл мэнддээ анхаарч бас дэвжээгээ удирдах ажилдаа л анхаарч явна” гэж хэлсэн байна. Кайо 10 кг жин нэмж, 170 кг орчим болжээ.  

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Michael Gard(193.148.19.42) 2025 оны 07 сарын 26

HVALA BOGU DA JOŠ UVIJEK IMAMO NEKE POŠTENE ONLINE ZAJMODAVCE.\nImate priliku dobiti zajam u bilo kojoj denominaciji od 2000 (€, $, KUNA) do 5.000.000 (€, $, KUNA) s mogućnošću otplate od 1 godine do 45 godina bez ikakvih naknada. KONTAKT PODACI....\nViber: 385915608706\nWhatsApp: 385915608706\nE-mail: hybridalliantcreditunion@gmail.com

1  |  0
Зочин(202.126.91.57) 2025 оны 07 сарын 27

Сумо Монголд моодноос гарсан, эргэлт буцалтгүй, ганц сэтгүүлч мөнгөөр угжиж өдөр бүр нэг ийм юм нийтлүүлээд байдлыг өөрчлөхгүй л дээ, мөнгөний гарз

1  |  4
Close menu