Хакүохогийн зүүд шиг ялалт, Киришимагийн мартсан маваши

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 07 сарын 21

 

Мэргэжлийн сүмогийн Нагоя башёгийн 8 дахь өдрийн сүүлчийн барилдаанд шинэхэн ёкозүна Ооносатог татахад нь дагаж түрж хөөгөөд 21 настай Хакүохо яллаа. Ингэж анх удаагаа ёкозүна цолтныг ялж, “Алтан од” шагналын эзнээр тодорсон Хакүохо  бооцооны мөнгөтэй 56 дугтуй атган, дохёгоос буусан юм.

Ёкозүна Хакүхогийн Миягино дэвжээнд элсэн орж, яг хоёр жилийн өмнө Макүүчи зиндаанд гарч ирээд 11 давж, 4 ялагдсаны дараагаар Хакүохо мөрний гэмтлийн улмаас хоёр башё өнжсөнөөр Макүшита руу унасан юм. Ингээд дахин дээшээ тэмүүлэх ёстой болсон.

Тэгвэл өчигдөр анх удаа ёкозүнаг яллаа. Ялсныхаа дараагаар “Олбог дохё руу нисэж, үзэгчид хашхиралдаж буй агшинг мэдрэхдээ зүүдэлж буй юм шиг л санагдсан. Ёкозүнаг ялсандаа маш их баяртай байна. Ухармагц нь дайрна гэж анаж хүлээсэн юм. Миний ялах боломж тэр л байсан” хэмээн Хакүохо өгүүлжээ.

Хакүохо хэдэн жилийн өмнө оюутан байхдаа Ооносатог мөн яг ийм байдлаар ялж байсан юм байна. “Тэр барилдаантай их адилхан боллоо. Би ялна гэж бүрэн шийдэж гарсан. Аав ээждээ юу чаддагаа харуулж чадлаа” хэмээн ордонд ирж үзсэн аав ээжийгээ баярлуулсандаа бахархангуй өгүүлсэн байна.

Сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн өчигдөр нэлээн сандарсан гэнэ. Туслах нь мавашиг нь авчраагүйг Макүүчи зиндааныхан дохёд жагсаж гарахын өмнөхөн олж мэджээ. Орон нутгийн цагаар 15:40 гэхэд дохёд бусад сүмочдын хамт гарах ёстой атал 15:20 гэхэд маваши байхгүй байгааг мэдсэн байна. Ингээд мавашигаа гялс утсаар захиж, Жюүрёод барилддаг дэвжээнийхээ бөхийг мавашиг өмсөхөөр болоод байтал ашгүй амжиж авчирчээ. Дэвжээ нь IG Arena-гаас 10 минутын газарт байдаг тул амжсан байна.

Киришимад тохиолдсон энэ явдлыг бусад сүмочид харан мушилзан инээлдсэн бол харин ёкозүна Ооносато ганцаараа огт инээмсэглээгүй аж. Хэрвээ тэгэхэд инээсэн бол Хакүохог ялах байсан байж магадгүй гэх яриа хүртэл гараад амжжээ.

Нагоя башёгийн эхний 8 өдрийн барилдааны дараагаар сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн, Тамаваши Б.Мөнх-Оргил, Ичиямамото, Күсано нар тус бүр 7 даваатайгаар тэмцээнийг тэргүүлж явна.

Нагоя башёд монгол сүмочид сүүлийн жилүүдэд ихэвчлэн түрүүлсэн.

2024 онд Тэрүнофүжи, 2023 онд Хоошёорюү, 2022 онд Ичиножёо, 2021 онд Хакүхо түрүүлсэн. 2020 онд Тэрүнофүжи, 2019 онд Какурюү, 2018 онд Митакеуми, 2017 онд Хакүхо, 2016 онд Харумафүжи, 2015 онд Хакүхо, 2014 онд мөн Хакүхо, 2013 онд дахиад Хакүхо, 2012 онд Харумафүжи, 2011 онд мөн Харумафүжи, 2010 онд Хакүхо, 2009 онд Хакүхо, 2008 онд Хакүхо, 2007 онд Асашёорюү, 2006 онд Асашёорюү, 2005 онд Асашёорюү, 2004 онд Асашёорюү нар түрүүлж байсан юм. Өөрөөр хэлбэл, сүүлийн 20 Нагоя башёгийн 19-д нь монгол сүмочид түрүүлж, ердөө 1 удаа япон сүмоч түрүү хүртжээ. Энэ удаад ч тэргүүлж яваа дөрвөн бөхийн хоёр нь монгол сүмочид байна.

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.55.188.116) 2025 оны 07 сарын 23

Yes manai hed mundag.

0  |  0
DR. ADITYA(197.211.63.122) 2025 оны 07 сарын 21

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
Mygaa(66.181.161.107) 2025 оны 07 сарын 21

2020 Тэрүнофүжи\n2019 Какүрюү шүү

0  |  0
Mygaa(66.181.161.107) 2025 оны 07 сарын 21

2020 Тэрүнофүжи\n2019 Какүрюү шүү

0  |  0
Mygaa(66.181.161.107) 2025 оны 07 сарын 21

2020 Тэрүнофүжи\n2019 Какүрюү шүү

0  |  0
Mygaa(66.181.161.107) 2025 оны 07 сарын 21

2020 Тэрүнофүжи\n2019 Какүрюү шүү

0  |  0
Бат(202.55.188.35) 2025 оны 07 сарын 21

Амжилт урагшаа зоригт баатруудаа

0  |  0
Close menu