114 настай Дэлхийн хамгийн ахмад марафонч машинд дайруулж нас баржээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 07 сарын 16

Дэлхийн хамгийн ахмад марафонч, 114 настай Фаужа Сингх машинд дайруулж нас барсан золгүй явдал гарлаа. Түүний төрөлх тосгон Биас Пиндид энэ эмгэнэлт явдал болжээ.

“Эрхэм хүндэт гүйгчид ээ, бидний шүтээн, эрч хүч бэлэглэгч Фаужа Сингх 114 насандаа авто ослоор нас барсан тухай эмгэнэлт мэдээ дуулгаж буйдаа маш их харамсаж байна. Гэрээсээ холгүй авто осолд орж, хүнд бэртсэний улмаас амьсгал хураажээ” хэмээн түүний харъяалагддаг Sihks In The City клуб мэдэгдсэн байна.
 
Клубын зүгээс эмнэнэл илэрхийлэгчдийг цэцэг авчрах бус харин хандив өргөхийг хүссэн байна. Ингэснээр харъяалагддаг клуб болон гүйдэг байсан зам орчныг засаж тохижуулах ажээ.

Олимпын наадмын албан ёсны цахим хуудаст тэмдэглэснээр бол Фаужа Сингхийг 1911 оны дөрөвдүгээр сарын 1-нд Пенжабад төрсөн гэж бүртгэсэн байдаг. Багадаа туранхай, хөл маш султай хүүхэд байсан тул алхаж ч бараг чаддаггүй байсан гэдэг. Ээж нь эрт өөд болж, аав нь хүүгээ аван Лондонд шилжин очжээ.
 
Фаужа Сингх 2000 онд буюу 89 настайдаа анх холын зайд гүйж эхэлсэн бөгөөд Лондоны марафонд 6 цаг 54 минутын амжилтаар барианд орж ирсэн нь Дэлхий дахинд цацагдсан мэдээ болсон юм. Үүнээс хойш Сингх олон марафонд оролцсон байна. Гиннессийн амжилтын номд ч нэрээ мөнхөлжээ.
 
100 насны төрсөн өдрөөр нь Их Британийн Хатан Хаан Элибета II тусгайлан баяр хүргэж, эрүүл энхийг хүссэн захиа илгээж байлаа. 2012 оны Лондоны олимпын бамбарын буухианд оролцоод 101 настайдаа марафончийн замналаа өндөрлүүлсэн юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(197.211.63.13) 2025 оны 07 сарын 17

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0

Close menu