Хоошёорюү: Хөөх, энийг хараач ээ!

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 07 сарын 02

 

Нагоя башё сүмо сонирхогчдын дассан Dolphin Arena-гаас шилжиж IG Arena-д болно. 17 мянган үзэгчийн багтаамжтай энэ том ордонд башё болохын өмнөхөн өнөө цагийн хоёр ёкозүна болон бусад бөхчүүд очиж үзжээ.

Хэдийгээр 17 мянган үзэгчийн багтаамжтай ч сүмогийн дэвжээнд үзэгчдийн суудлыг ойртуулахаас шалтгаалан 7800 үзэгчийн багтаамжтай байхаар төлөвлөсөн байна.

Ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн ордны дотоод зай хэмжээг хармагцаа “Хөөх, энийг хараач ээ!” хэмээн уулга алджээ. “Их цэлгэр том юм аа. Спортын ордон, заалуудыг бодвол тааз их өндөртэй ч юм байна. Олон ч үзэгчийн багтаамжтай байна. Энэ ордонд орж ирсэн сүмоч бүр уулга алдах байх аа” гэжээ.

Харин шинэ ёкозүна Ооносато “Башёгийн ордныг солих нь их цөөн байдаг. Энэ ордонд барилдах өдрөө тэсэн ядан хүлээх болно. Кокугикан, Осака, Кюүшюүгийн ордноос их ялгаатай юм байна. Миний хувьд гурав дараалан түрүүлэхийн төлөө чадах бүхнээ хийнэ” гэсэн байна.

Нагоя башё энэ сарын 13-нд эхэлнэ. Хоёр ёкозүнатай башё илүү олон үзэгчийн багтаамжтай ордонд болох нь улам сонирхол татаж байна.

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ao(202.126.88.147) 23 цагийн өмнө

Muu hulgaich lalar

1  |  1
Ao(202.126.88.147) 2025 оны 07 сарын 07

Muu hulgaich lalar

0  |  0
Зочин г(66.181.180.139) 2025 оны 07 сарын 08

Газар хөдөлж цунами болохоор сумогын урвагчид ядуу буурай эх орноо үгүйлэн санах болно.Наанаа ясаа тавьцгаагаарай та нар монголд хэрэггүй шүү.

1  |  2
Close menu