Ооносато энэ удаад Нагоя башёд муу барилдахгүй гэлээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 07 сарын 01

 

Мэргэжлийн сүмогийн 75 дахь ёкозүнагаар тодорсон Ооносато энэ сарын 13-нд Нагояд эхлэх башёд түрүүлэхийг хүсч буйгаа зарлалаа.

Тэрбээр өмнө нь хоёр удаа Нагоя башёд барилдахдаа 4:3, 9:6 буюу өөрийнх нь замналын хувьд хамгийн тааруу дүнтэй дуусгаж байсан юм. Тэгвэл шинэ ёкозүнагийн хувиар энэ башёд эрч хүчтэй, итгэлтэй барилдаж, түрүүлэхийг хичээнэ гэж мэдэгджээ.

 

 

“Өмнө нь би Нагоя башёд хоёр удаа тааруухан барилдсан. Гэхдээ гурав дахь удаадаа азтай сайн барилдана гэж бодож байна. Энд тааруу барилдаж байсан маань одоо илүү хүчтэй болсон гэдгээ харуулах, мэдрэх боломж юм” хэмээн Ооносато өгүүлжээ.

 

 

Энэ удаагийн Нагоя башё Dolpins Arena-д биш IG Arena-д болох юм. Сүүлийн 60 жилийн турш Нагоя башё Айчи мужийн Dolpinhs Arena-д болсон бол ийнхүү шинэ газар болохоор болсон нь Ооносатод түрүүлэх хүсэл улам ихээр төрүүлж буйг ч ярьжээ. “Шинэ газар түрүүлэх зорилго тавьж байгаа” хэмээн тэр мэдэгдсэн байна.

Өнгөрсөн амралтын өдөр шинэ ёкозүна Ооносато оякатагийнхаа хамт төрөлх Ишикава муждаа баярын жагсаал, уулзалт хийхэд 37 мянган хүн түүнийг угтаж баяр хүргэсэн гэсэн тоо гарсан байна.

 

 

Нагоя башё болох IG Arena бол 17 мянган үзэгчийн суудалтай, Японы томоохон спортын орднуудын тоонд багтдаг. Энд сагсанбөмбөгийн “Нагоя Ди” клуб тоглолоо хийдгээс гадна ирэх 12 дугаар сард уран гулгалтын Гран-Пригийн финал товлогдсон. Мөн Айчи-Нагоя Азийн наадмын спортын зарим төрлийн уралдаан тэмцээн болох юм.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
S(59.153.113.201) 2025 оны 07 сарын 01

BOOB XXNO ANUSDI TAASHAALG ANUSDI VANXANDI80955877

0  |  0
Close menu