Уимблдоныг үзэхээр ирэхгүй байхыг зөвлөжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 06 сарын 30

 

Талбайн теннисийн “Их дуулга”-ын цувралуудын нэг Уимблдон албан ёсоор нээлтээ хийж байна. Гэхдээ өнөөдөр буюу даваа гаригт болох тоглолтуудыг үзэхээр Уимблдонд ирэхгүй байхыг зохион байгуулагчид зөвлөжээ.

Учир нь олон мянган хүн дугаарлаж зогсоо учир 42 мянган үзэгчийн багтаамжтай тэрхэн хэсэг талбайд багтах боломжгүй болжээ. Мөн өнөөдөр өдөртөө 34 хэмийн халуун байх учир сүүдэрт хоргодох газаргүй шахам цэцэрлэгт хүрээлэн, үзэгчдийн суудалд хүмүүсийн бие муудах аюултайг санууллаа.

Уимблдоны эхний өдөр түүхэндээ хэзээ ч ийм халуун шатаж үзээгүй юм байна. Мөн Дэлхийн өнцөг булан бүрээс олон мянган теннисний хорхойтнууд цугласан тул өчигдрөөс хойш дугаарласан олон мянган хүн дотогш нэвтрэх ямар ч боломжгүй болжээ.

“Анхаарлаа хандуулахыг хүсье. Тэмцээний эхний өдөр буюу 30-ны даваа гаригийн тоглолтуудыг үзэхээр дугаарлаж зогсоо үзэгчдийн тоо хэтэрсэн тул энд ирж, таагүй сэтгэгдэлтэй буцахгүй байхыг та бүхнээс хүсье. Дээр дурдсан шалтгааны улмаас Уимблдоны тэмцээнийг үзэхээр ирэхгүй байхыг та бүхнээс хичээнгүйлэн хүсэж байна” хэмээн тэмцээнийг зохион байгуулагчдын мэдэгдэлд дурджээ.

Мөн тэмцээнийг үзэхээр дугаарласаар байгаа хүмүүст “Малгай, нарнаас хамгаалах тос, устай ирэхийг та бүхэнд зөвлөе. Зохих бэлтгэлийг заавал хангаарай” хэмээн мэдэгджээ.

Нэгэн теннис сонирхогчийн өгүүлснээр бол өнөө өглөө 7 цагийн үед очиход өмнө нь 9 мянга гаруй хүн дугаарлаад зогсчихсон байжээ.

Экологийн асуудлаар мэргэшсэн доктор Лесли Мабон тайлбар хийхдээ “Их Британид хэт халуу шатаж байгаа нь сүүлийн жилүүдэд Европ даяар давтагдах болсон цаг агаарын үзэгдлийн нэг. Нэг газар хэдэн хоногийн турш халуу шатах үзэгдэл байнга гарах болсон.

Үүнийг халууны бөмбөрцөг үүсэх ч гэж нэрлэж байгаа. Хэт халалтаас ой хээрийн түймэр дэгдэх, хүмүүсийн бие муудах явдал их гарч байгаа тул анхаарал, болгоомжтой байх хэрэгтэй” гэжээ.

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ddkdmdm(202.9.40.135) 2025 оны 06 сарын 30

Ю.Цэдэнбал дарга шиг нам төрөө 44 жил удирдаж улс орноо оргүй хоосон боловсролгүй харанхуй бүдүүлэг-с үйлдвэржсэн улс болгож бүтээн босгосон агуу удирдагч дэлхий байхгүй шүү. Нам төрөө 44 жил удирдсан удирдага дэлхийд байхгүй шүү.

0  |  0
Hrgvfd(202.9.40.135) 2025 оны 06 сарын 30

Дөрвөдүүдрүү яагаад Хужаа бодлогоо чиглүүлээд гажиг гажиг элдэв бусын юм хийгээд үхэл алдаад бдгийн ойлгомжтой тодорхой монголоо 44 жил удирдсан монголын удирдлагууд байсан. Нүүдэлчдын ураг удам дөрвөдүүд монгол улс орноо өөрсдөө удирдчихвээ гэж хужаа манжууд үхтлээ чичирдэг адгийн муж санаатай хужаа манж лаларууд шд хужаа манж лаларуудыг хужаа манжруун хөөж зайлуулнаа.

0  |  0
Hrgvfd(202.9.40.135) 2025 оны 06 сарын 30

Дөрвөдүүдрүү яагаад Хужаа бодлогоо чиглүүлээд гажиг гажиг элдэв бусын юм хийгээд үхэл алдаад бдгийн ойлгомжтой тодорхой монголоо 44 жил удирдсан монголын удирдлагууд байсан. Нүүдэлчдын ураг удам дөрвөдүүд монгол улс орноо өөрсдөө удирдчихвээ гэж хужаа манжууд үхтлээ чичирдэг адгийн муж санаатай хужаа манж лаларууд шд хужаа манж лаларуудыг хужаа манжруун хөөж зайлуулнаа.

0  |  0
Close menu