16 насны зөрүүтэй Жокович, Алькарас нар Уимблдоны түрүүд шунаж байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 06 сарын 30

 

Талбайн теннисийн “Их дуулга”-ын дөрвөн цувралын нэг Уимблдоны тэмцээн өчигдөр эхэллээ.

3 сая ам.долларын шагналтай энэхүү тэмцээний түрүүг хүртэхээр Дэлхийн шилдэг теннисчид Их Британд цуглаад байна.

Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Испанийн Карлос Алькарас хоёр жил дараалан түрүүлсэн амжилтаа ахиулж, 3 болгож дархлахаар ирсэн бол замналынхаа төгсгөл рүү хэвийсэн ч гэлээ дахин сэргэж ч мэдэх Новак Жокович 25 дахь “Их дуулга”-д түрүүлэхээр очоод байна.

22 настай Карлос Алькарас, 38 настай Новак Жокович хоёрын энэхүү өрсөлдөөний хажуугаар мөн Дэлхийн чансааг тэргүүлэгч Янник Синнерийг ч мартах ёсгүй.

“Наашаа ирэхдээ л би дахиад түрүүлэх хүсэлдээ хөтлөгдсөн. Аварга болохыг маш их хүсч байна. Нэг их олон хүн Уимблдонд гурав дараалж түрүүлээгүй л боловуу” хэмээн Карлос Алькарас өгүүлжээ.

Тэгвэл Новак Жокович “Уимблдонд яаж тоглодгоо бодох юм бол миний 25 дахиа “Их дуулга”-д түрүүлэх сайхан боломж гэж бодож байна. Ингэж өөрийгөө ирлэж, илүү өндөр түвшинд, илүү сайн тоглохыг зорино.

Би дахиад хэдэн жил тоглочих байх гэж боддог. Гэмтэлгүй, эрүүл байгаад хүсэл тэмүүллээ хадгалж чадвал дахиад хэдэн жил тоглохдоо тоглоно” хэмээн өгүүлсэн байна.

Новак Жокович 2023 болон 2024 онд Уимблдоны финалд Алькараст хожигдсон бол сүүлийн гурван “Их дуулга”-ын финалд мөн шалгарч чадаагүй билээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Hdf(202.9.40.201) 2025 оны 06 сарын 30

Түрүүний бөөс нам төр эзлэж толгойд шаасан хулгайч хужаа манж хог шааруудыг үхтл нь дарамтлж хүслтээрэ ялаа үүртлнэ дарамтл ялаа үүрч зайлтл нь үхэл алддтл дарамтлах хэрэгтэй.

0  |  0
Close menu