Мэргэжлийн сүмогийн Нагоя башёгийн банцүкэг албан ёсоор зарлалаа. Энэ удаагийн башёд хоёр ёкозүна зүүн болон барууны магнайд босно.
Хоошёорюү С.Бямбасүрэн өнгөрсөн нэгдүгээр сарын башёгийн дараагаар ёкозүна цол хүртсэн бол тавдугаар сарын башёд түрүүлсэн Ооносато ёкозүна цолтойгоор анхны башёдоо гарах юм. Дөрвөн жилийн дараагаар хоёр ёкозүнатай башётой болох гэж байна.
Өнгөрсөн зургаадугаар сарын 9-нд Сүмогийн Холбоонд том өөрчлөлт гарсан. Хакүхо М.Даваажаргал Сүмогийн Холбооноос гарч буйгаа албан ёсоор зарлах тэрхэн агшинд Тэрүнофүжи нөгөө талд Исэгахама дэвжээний ояката болсныг зарлаж байлаа.
Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ буюу Исэгахама оякатагийн дэвжээ 33 сүмочтой буюу хамгийн олон сүмочтой дэвжээ болоод байна.
Эдгээрээс 7 нь сэкитори бөгөөд 5 нь Макүүчи зиндаанд барилдах юм. 7 сэкиториг нэрлэвэл, Хакүохү /Маэгаширагийн 4/, Такэрүфүжи /М6/, Атамифүжи /М10/, Мидорифүжи /М12/, Күсано /М14/, Такарафүжи /Ж7/, Нишикифүжи /Ж9/ нар юм.
Үүнээс гадна энэ дэвжээнд Энхо мөн дархан аварга Г.Өсөхбаярын хүү, 24 настай Сэйхакүхо Ө.Дэмиджамц бий. Дархан аваргын хүү нийт 7 башё барилдаад буй бөгөөд 6:1, 7:0, 6:1, 5:2, 2:5, 5:2, 4:3 гэсэн үзүүлэлттэй барилдаж, одоогоор Макүшитагийн 21 дээр эрэмбэлэгджээ.
Хакүхогийн дэвжээг Исэгахамад нийлүүлснийг сүмо сонирхогчид сайн мэдэж байгаа нь лавтай.
Исэгахамагийн дэвжээний дараагаар Такасаго 26, Сакаигава, Таманои, Оитезакэ дэвжээ тус бүр 22, Нишоносэки, Коконоэ дэвжээ тус бүр 21 сүмочтой юм байна. Тэгвэл Катаонами дэвжээ хамгийн цөөн буюу ердөө 4 бөхтэй. Гэхдээ энэ дөрвийн хоёр нь Тамаваши, Тамашо нар сэкитори юм.
Ер нь Сүмогийн Холбооны Нагоя башёгийн банцүкэд нийт 614 бөхийн нэр бичигдлээ.
Монголоос Макүүчид Хоошёорюү С.Бямбасүрэн /ёкозүна/, Киришима Б.Лхагвасүрэн /сэкивакэ/, Оошома П.Дэлгэрбаяр /комүсүби/, Онокацү Б.Чойжилсүрэн /М3/, Тамаваши Б.Мөнх-Оргил /М4/, Чиёошома Г.Мөнхсайхан /М9/, Рога А.Амарсанаа /М10/ нарын зэрэг 7 бөх барилдана.
Оошома П.Дэлгэрбаяр анх удаагаа комүсүби цолтойгоор барилдах гэж байна. Түүний Нарүто дэвжээний хувьд анхны саньякү нь боллоо. “Эрэмбэ өөрчлөгдсөн ч би өөрөө өөрчлөгдөөгүй болохоор чаддагаараа л барилдана” хэмээн Оошома ярьсан бол “Дэвжээ байгуулснаас хойш саньякүд анхны бөх маань хүрсэнд их баяртай байгаа. Цаашид олон жил тогтвортой сайн барилдана гэж найдаж байна” хэмээн Нарүто ояката буюу озэки Котоошюү өгүүлжээ.
Нагоя башёгийн Макүүчи зиндааны банцүкэ
Сэтгэгдэл ( 8 )
mangaryydzl
-gadni munguni bloklolt ### xytsaan; ?lying, gytamshegt amidraltaizz.alban.
BOOB GOE XXNO ANUSDAAD SEKSEER XUCHINDEX VANXANI SEKSEER8095877
BOOB GOE XXNO ANUSDAAD SEKSEER XUCHINDEX VANXANI SEKSEER8095877
BOOB GOE XXNO ANUSDAAD SEKSEER XUCHINDEX VANXANI SEKSEER8095877
BOOB GOE XXNO ANUSDAAD SEKSEER XUCHINDEX VANXANI SEKSEER8095877
BOOB GOE XXNO ANUSDAAD SEKSEER XUCHINDEX VANXANI SEKSEER8095877
BOOB GOE XXNO ANUSDAAD SEKSEER XUCHINDEX VANXANI SEKSEER8095877