Хоошёорюү сүмод анх ороход юу хамгийн хэцүү байсныг ярьжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 06 сарын 28

 

Мэргэжлийн сүмогийн 74 дэх ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн FM NACK5 радиогийн ярилцлагад уригдан оролцжээ. Тус ярилцлагыг 7 дугаар сарын  эхээр бүрэн хэмжээгээр нь нэвтрүүлэх юм байна.

Ярилцлагын явцад ямар яриа өрнөсөн талаар сурталчилгаа, маркетинг болгох журмаар хэсгээс нь мэдээллээ.

2015 онд 15 настай байхдаа Сугаррагчаагийн Бямбасүрэн Монголоос Японд очиж, Чиба мужийн нэгэн дунд сургуульд оржээ. Эхэндээ бөхөөр хичээллэж, олимпын медаль хүртэх мөрөөдөлтэй байсан ч авга ах Асашёорюү Д.Дагвадоржийн гайхамшигтай барилдаан, амжилтыг хараад түүн шиг сүмоч болох хүсэл төрсөн гэнэ.


Тэгээд энэ талаар аавдаа хэлэхэд “Юу яриад байгаа юм, дуугүй бай
!” гэж эхлээд ширүүхэн загнасан ч маргааш өглөөнөөс нь сүмогоор хичээллэж эхэлж болно гэж зөвшөөрсөн ажэ.

Сүмод ороход хэлний бэрхшээлээс өгсүүлээд хэцүү хамгийн хэцүү нь юу байсан талаар асуухад “Хамгийн хэцүү их идэх. Бүр оргоод зугтчихмаар ч санагдсан үе бий. Дөрвөн аяга будаа идүүлнэ. Ялангуяа түүхий загас, улаан лооль идэх бүр хэцүү. Сушиг ах хараад “Энэ бас юун там бэ?” гэж бодож байлаа.

Гэхдээ аажимдаа өрийгөө хүчилж, идэж сурсан. Одоо бол зүгээр идчихдэг болсон. Гэрэм загас амттай сайхан санагддаг.  Тэжээллэг чанар сайтай гэдэг болохоор улаан лооль иддэг. Ингэж өөрийгөө хүчилж идсэний хүчинд миний жин 66 кг-аас 150 кг болтлоо нэмэгдсэн” хэмээн Хоошёорюү өгүүлжээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu