Энэ өдрүүдэд Дэлхийн чансааны тэргүүнд бичигдэж буй зургаан шатарчин Norway Chess тэмцээнд өрсөлдөж байна.
Шатрын Дэлхийн аваргын титмээсээ өөрөө татгалзсан Магнус Карлсен 6 дугаар өрөгт Дэлхийн шатрын шинэ аварга, хоёрхон хоногийн өмнө 19 нас хүрсэн Энэтхэгийн их мастер Гүкэш Доммаражүтай туллаа.
Тэд энэ тэмцээнд эхэлж тоглоход Магнус Карлсен хожсон. Хожсоныхоо дараагаар сошиал хаягтаа “Чи Хаан руу очиж буй бол алдахгүй байсан нь дээр шүү” гэх утгатай пост оруулсан юм. Энэ постын утгыг тайлахдаа хүмүүс Магнус өөрийгөө Дэлхийн шатрын Хаан чигээрээ гэж өгүүлж буй хэрэг гэж ойлгосон.
Гүкэшийн цагаанаар наадсан зургаадахь өрөгт Магнус Карлсен давуу байрлалтайгаар хожих бүрэн боломжтой байсан төгсгөл дээр том алдаа гаргаснаар Гүкэшт хожил бэлэглэсэн юм. Ингээд хожигдлоо хүлээн зөвшөөрөхийнхөө өмнө Магнус Карлсен ширээн шаан бослоо. Харин анх удаагаа сонгодог шатарт Магнусыг хожсон Гүкэш өөртөө итгэж ядан толгойгоо барин хэсэг зогсов.
Магнус хожигдчихоод хэнтэй ч, юу ч ярилгүй танхимаас түргэхэн гарч, машиндаа суун давхин оджээ. Харин Гүкэш саяхныг хүртэл дасгалжуулагчаар нь ажиллаж байсан Гжегош Гаевски рүү инээмсэглэн, хоёулаа алгаа хавсран баярласан гэнэ. Гаевски “Өмнө нь би хэзээ ч гараа ийм хүчтэй алгадуулж байгаагүй” хэмээн хошигножээ.
Гүкэш хэдийгээр өнөө цагийн төдийгүй Шатрын бүх цаг үеийн түүхэн дэх шилдгүүдийн нэгийг хожсон ч гэлээ “Ийм 100 тохиолдлын 99-д нь би хожигдоно. Өнөөдөр зүгээр л азтай байлаа. Сонгодог шатарт Карлсенийг анх удаа хожлоо. Яг хүссэнээр минь болоогүй ч гэлээ энэ хожлыг би хүлээн авч байна” гэжээ. Харин өрсөлдөгч нь ширээн шаан босож ирсний тухайд “Би ч гэсэн өмнө нь маш олон удаа ингэж байсан” гэжээ.
Сьюзан Полгар энэ өргийн талаар “Карлсен сонгодог шатарт тун ховор хожигддог. Ялангуяа том алдаа маш цөөн гаргадаг. Энэ удаад ч хараар маш сайн нүүж байсан /Өргийн дундуур нүүдлийн онч нь 98.7 хувьтай байв/. Хожихоор байрлалтай, цагаар ч Гүкэшээс илүү байлаа. Гэвч Гүкэш бууж өгөлгүй өргийг үргэлжлүүлсээр суусан. Гэтэл Карлсен гэнэт маш том алдаа гаргачихлаа. Энэ бол түүний гайхамшигтай замнал дахь хамгийн хөндүүр хожигдлын нэг болсон байх. Өөртөө маш их уурлаж байгаа гэдэгт би итгэлтэй байна” гэжээ.
6 дугаар өрөг хүртэл Магнус Карлсен 9.5 оноотой тэмцээнийг тэргүүлж явсан бол энэ хожигдлын дараагаар бусад нь оноогоо ойртуулж, цаашдын өрнөл улам сонирхолтой болж ирлээ.
Сэтгэгдэл ( 4 )
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

Бэлэглэчихсэн юм биш үү! Манай бөхийн найраа шиг.