2025 оны Монгол Улсын Аварга шалгаруулах шатрын шигшээ тэмцээнд оролцох 12 тамирчны нэр өнөөдөр тодорлоо.
Энэ сарын 23-28-нд хагас шигшээ шатны тэмцээн болж өндөрлөснөөр эрэгтэй, эмэгтэй эхний 11 дүгээр байрт орсон шатарчид шигшээ тэмцээний эрхээ авлаа. Үүн дээр ноднингийн улсын аварга хоёр шатарчин нэмэгдсэнээр тус бүр 12 шатарчин ирэх наймдугаар сард болох УАШТ-д оролцох юм.
Хагас шигшээ шатанд их мастер С.Билгүүн сүүлчийн 11 дэх өрөгтөө их мастер Б.Гүндавааг хожиж, 8 оноотойгоор тэргүүллээ. Аман хүзүүнд Ү.Агьбилэг мөн адил 8 оноотойгоор орсон юм. Та бүхэн хүснэгт дээрээс эхний 11-т орж, УАШТ-д оролцох эрх авсан шатарчдын нэрийг харах боломжтой. Тэдэн дээр ноднингийн улсын аварга, олон улсын мастер Г.Амартүвшин нэмэгдэж, 12 шатарчин бүрдэнэ.
Эмэгтэйчүүдээс форм маш сайтай байгаа Б.Мөнгөнзул 8.5 оноотойгоор тэргүүлж, их мастер Б.Мөнгөнтуул нарын зэрэг 8 шатарчин адил 8 оноотойгоор ард нь бичигдлээ. Эхний 11-д орсон шатарчид дээр ноднингийн улсын аварга, их мастер Т.Мөнхзул нэмэгдсэнээр шигшээ тэмцээнд оролцох тамирчид бүрдэж байна.
Сэтгэгдэл ( 0 )