Оростой харилцах Өмнөд Солонгосын бодлогыг үндэсний эрх ашиг тодорхойлно гэж мэдэгджээ

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 05 сарын 26

 

Оростой харилцах Өмнөд Солонгосын эрх баригчдын бодлогыг тус улсын үндэсний эрх ашиг тодорхойлно гэж БНСУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Ли Жэ Мён мэдэгдсэн байна.

“АНУ, Оросын харилцаа болон Украины дайн шинэ үе шатандаа орж байна. ОХУ-тай харилцахдаа бид үндэсний ашиг сонирхлоо эн тэргүүнд удирдлага болгоно. Бид Украиныг сэргээн босгоход оролцож, Солонгосын хойгийн аюулгүй байдлыг хангах, манай компаниудын эрх ашгийг хамгаалах зорилгоор прагматик гадаад бодлого явуулна” гэж Өмнөд Солонгосын Ардчилсан намын дарга асан Ли Жэ Мён Facebook хуудастаа бичжээ.

Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгууль зургаадугаар сарын 3-нд болно. Олон нийтийн санал асуулгуудын дүнгээр Ли Жэ Мён өрсөлдөгчдөөсөө илүү олон санал авсан байна. “Бид АНУ-тай холбоогоо бэхжүүлж, ирээдүйд чиглэсэн стратегийн холбоо тогтооно. Мөн БНСУ, Япон, АНУ-ын гурван талын хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой юм. Япон улс манай чухал түнш билээ” гэж Ли Жэ Мён тэмдэглэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu