10 жил харилцаагүй эцгийнхээ өөд болсныг Елена Докич зарлалаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 05 сарын 22

Дэлхийн эмэгтэй теннисчдийн чансааны 4-т эрэмбэлэгдэж байсан серби гаралтай Австралийн тамирчин Елена Докич эцгийнхээ өөд болсон тухай сошиал хаягтаа бичжээ. Өнгөрсөн баасан гаригт эцэг нь амьсгал хураасан байна.

Уимлбдонд шөвгийн дөрөвт шалгарч үзсэн Елена Докич сүүлийн 10 жил эцэгтэйгээ харилцаагаа бүрэн тасалсан юм. 2017 онд гаргасан Unbreakable намтар номдоо эцгийнхээ сэтгэл санааны болон биеийн хүчирхийлэл дор байснаа дэлгэн бичсэн бөгөөд сүүлийн жилүүдэд харилцаагаа тасалснаа дурджээ.

“Та бүхний мэдэж байгаачлан аав бид хоёрын харилцаа сэтгэл хөндүүрлэм, хэцүү байсан. Хэдийгээр уулзахаа больж, холдсон ч гэлээ эцэг эхээ алдана гэдэг хэцүү, гашуудалтай юм. Миний сайн мэдэх түүний амьдрал үүгээр дууслаа.  Одоо эсрэг тэсрэг олон бодол төрж байна. Гэвч хамгийн сүүлд би яг энэ зураг шиг түүнийг сайн сайхнаар дурсахыг хүснэ.

Хүндэтгэл, нигүүлсэл, нинжин сэтгэл, нэр төр бас өрөвдөх сэтгэлтэй хүний хувиар түүнийг сайн сайхнаар дурсая. Миний болон гэр бүлийн минь бусад гишүүдийн хувийн амьдралыг хүндлэхийг та бүхнээс хүсье” хэмээн Елена Докич өгүүлжээ. Тэрбээр теннисчний замналаа өндөрлүүлсний дараагаар телевизэд эксперт, хөтлөгчөөр ажиллах болж, тамирчдын сэтгэлзүйн асуудлыг хөндөж ярихыг эрмэлздэг.

Дамир Докич охиноо тэмцээнд авч ирчихээд чанга хашхирдаг, харааж зүхдэг, олон нийтийн газар биеэ зөв боловсон авч явдаггүйгээрээ олон танигдсан нэгэн байжээ. 2009 онд Белград дахь Австралийн Элчин сайдын яамны байшинг дэлбэлнэ гэж сүрдүүлснийхээ төлөө шоронд хоригдсон удаатай.

Елена Докичийн намтар номдоо бичсэнээр бол Дамир байнга гар хүрдэг, нэг удаа ухаан алдтал нь цохиж байсан гэдэг. Түүний намтар номоос сэдэвлэсэн уран сайхны кино хүртэл гарсан юм. “Өнөөдөр зодуулахгүйн тулд би юу хийх ёстой вэ?” гэсэн бодолтойгоор өглөө бүр сэрдэг байлаа” гэж тус кинонд өгүүлдэг ажээ.

Елена Докич постынхоо хамгийн сүүлд “Миний сүүлчийн үг. Амгалан нойрс доо” гэж бичжээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бөөрөө зарах гэж оло(197.211.63.157) 2025 оны 05 сарын 22

Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна.\nБи Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн.\nDR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nОдоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуу

0  |  0

333(59.153.113.114) 2025 оны 05 сарын 22

Охиноо гэсэн асар их хайр харцанд нь байна. Жаахан түргэн зан ширүүн зантай л хүн байжээ. Бас тийм муу эр биш байна. Ум ма ни бад мэ хум.

0  |  0
Зочин(139.5.219.133) 2025 оны 05 сарын 22

Манай аавч бас ааштай тэхдээ арайч зоддоггүй байж таван жил үхсэн мэт алга болж билээ тийм хүнийг аав гэж дуудахад ч хэцүү юм бналээ энэ 5жилд би 12 оо төгсөөд их сургуулиа ч бас төгссөн тэр хүнийг үхсэн л гэж бодож бсан гэтэл шинэ мадам тэврээд алга болсоныг сонссоон

0  |  0
Close menu