“Миннесота”-гийн лидер Энтони Эдвардсыг NBA-гийн ирэх жилүүдийн гол нүүр царай гэх яриа газар авсан. Тэгвэл үүнийг бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрөхөд хоёр зүйл шаардлагатай гэж Кэндрик Пэркинс үзэж байна.
“Плей-оффт үлдсэн дөрвөн багийн лидерүүдээс аварга болвол хэнийх нь нэр сансарт нисэх вэ гэсэн үү? Сонгож хэлэхэд хэцүү л юм. Гэхдээ би Энтони Эдвардсыг гэе.
Лигийн нүүр царай гэж хэлэхэд түүнд хоёр зүйл л дутагдаж байгаа юм. Энэ бол аваргын цом, тэгээд финалын цувралын MVP-гийн шагнал. Тэрнээс бусдаар бол харизм байна уу, байна. Дайчин чанар байна уу, байна.
Дутуу юм нь дээр өгүүлсэн хоёр. Дутуугаа дүүргэчихвэл тэгээд сансар огторгуйд дүүлчихнэ. Стеф Көрри, Леброн Жэймс нарыг сандлаас нь буулгаад лигийн гол нүүр царай болно доо” гэж Пэркинс өгүүлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )