Магнус Карлсен 143 000 шатар сонирхогчтой тэнцлээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 05 сарын 21

 

Дэлхийн чансааг тэргүүлэгч, эдүгээ цагийн Шатрын ноён оргил, Норвегийн их мастер Магнус Карлсен дөрөвдүгээр сарын 4-нөөс хойш 46 хоногийн хугацаанд 143 000 шатарт сонирхолтой хүмүүсээс бүрдсэн The World-той онлайнаар тоглож, тэнцлээ. The World-ийнхон гурван дараалан нэг байрлалаар шалснаар 32 дахь нүүдэлд тэнцэх болзлоо хангасан юм.  

Чөлөөт шатар буюу боднуудыг эхнээс нь тохиолдлын байдлаар байрлуулж, өргийг эхлүүлсэн. Магнус Карлсен ийм чөлөөт байрлалтай өрөгт тун сайн тоглодог нэгэн. Өнгөрсөн сард л гэхэд 9 их мастерийн эсрэг тоглож, 9 хожсон юм.

Гэвч энэ удаад The World-ийн хамгаалалтыг сэтэлж чадсангүй. 143 000 шатар сонирхогчдын дийлэнх нь компьютерийн программ ашиглаж, тухайн байрлалын хамгийн зөв нүүдлийг санал болгож байсан тул Карлсенд хүнд туслаа.





“Ер нь Дэлхийн багийнхан тун чиг найдвартай сайн хамгаалалттай тоглолоо. Бүр эхнээсээ шүү. Тэд ердийн гэмээр гараа сонгосон нь тийм ч зөв стратеги биш гэж бодсон ч хүссэндээ хүр чадлаа” хэмээн Магнус Карлсен өгүүлжээ.

Хэдийгээр Карлсен өчиггүй хожно гэж олон нийт үзэж байсан ч тэнцлээ. Гэхдээ гол зорилгодоо хүрлээ. Түүний зорилго нь Вишванатан Анандын 70 000 шатарчнаас бүрдсэн The World-ийг хожсон өргийн оролцогчдын тоог хоёр дахин нугалж нэмэх байсан юм. Түүндээ ч хүрч 143 000 хүнтэй нүүлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu