Мэргэжлийн сүмогийн Нацү башёд нэгэн сүмоч тагларчихсан нүдээ нээж харах гэж зовхио лентээр татаж наан барилдаж байна. Энэ бол Жюүрёо зиндааны 6 дээр эрэмбэлэгдсэн 27 настай Хитоши юм.
Башёгийн хоёр дахь өдөр Нишикифүжи түүний баруун нүдийг толгойгоороо маш хүчтэй мөргөжээ. Ингэснээр дөрвөн оёдол тавиулсан байна.
“Би эмчийн нарийн үзлэгт ороогүй байгаа. Эмнэлэгт очиж байж л юу нь гэмтсэнийг олж мэдэх болно. Гэхдээ хүмүүс бол нүдний аяганы яс чинь хугарчихсан байх гээд байгаа юм” хэмээн Хитоши өгүүлжээ. Башёгийн гурав дахь өдрөөс мөргүүлсэн нүд хавдаж, харласан тул нээж ч чадахгүй болжээ. Тэгэхээр нь зовхио дээр, дороос нь лентээр татан нүдээ нээх арга олсон байна. Дэвжээнд гарч барилдах хүртэл нүдийг нь наасан лентүүд салж, дахин татаж наасаар сүүлдээ лентгүй ч үлдэх шахсан тохиолдол бий аж.
“Та ингэж гэмтчихээд яагаад башёг орхихгүй байгаа юм бэ?” гэхэд Хитоши “Би дахиад доод зиндаа руу буумааргүй байна. Хэрвээ барилдахгүй бол эрэмбэ маань бууна шүү дээ. Тэгээд ч нүд гэмтлээ гээд барилдаж чадахгүй гэсэн үг биш. Би энэ зиндаандаа үлдэхийн тулд чадах бүхнээ хийх болно” гэсэн байна.
Хитоши 2023 оны Кюүшюү башёд Жюүрёо зиндаанд дэвшин барилдсан ч хоёр л ялалт авснаар эргэн Макүшита руу унажээ. Тэнд долоон башё барилдаж байж эргэн Жюүрёод дэвшсэн юм байна.
Нацү башёгийн 8 дахь өдрийн барилдааны дараагаар 4 ялалт, 4 ялагдалтай яваа Хитоши зовхио лентээр татан боож, нүдээ нээн барилдсаар байгаа ч багш Оитаказэ ояката нь “Хэрвээ дараалан ялагдаад эхэлбэл башёг орхисон нь дээр” гэсэн байна. Гэлээ ч Хитоши сүмогийн хатуу ширүүн тэмцэл дунд нүдээ гэмтсэнийг ч үл ойшоон эмнэлэгт очиж үзүүлэлгүй эрсдэл үүрэн барилдсаар байгаа ажээ.
Сэтгэгдэл ( 7 )
Ok
Ok
Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна.\nБи Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн.\nDR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nОдоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуу

ER HUN
ER HUN
ER HUN