Испанийн нийслэлд талбайн теннисний Мадридын нээлттэй тэмцээн болж байна. Тэгвэл өчигдөр Мадрид хотын зарим дүүрэгт цахилгаан тасарсан нь хэд хэдэн тоглолтыг хойшлуулахаас өөр аргагүй байдалд хүргэлээ.
US Open –ийн аварга, АНУ-ын 21 настай теннисчин бүсгүй Коко Гауфф өрсөлдөгч Бэлинда Бэнчичийг 6:4, 6:2-оор хожсоныхоо дараагаар шүршүүрт орж байхад цахилгаан тасарч, мөн дагаад халуун ус тасарсан тухай ярьжээ.
“Шүршүүрт орж байтал халуун ус бас тасарчихсан. Тэгэхээр нь ойр байсан нойтон сальфеткаар биеэ арчаад гарахаас өөр аргаүй болсон. Цахилгаан тэр хавьд бүхэлдээ тасарчихсан болохоор зочид буудал руугаа ч орж чадаагүй. Бид цахилгаанаас ямар их хамааралтай амьдардаг юм бэ гэдгийг л их сайн ойлголоо. Үнэхээр энэ талаар бодмоор юм байна шүү. Бүр солиормоор санагдаж байлаа” хэмээн Гауфф өгүүлжээ.
Сэтгэгдэл ( 0 )