Хиймэл оюун ухааныг хөгжүүлэхэд хөрөнгө оруулах компани байгуулжээ

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 01 сарын 22

 

Хиймэл оюун ухааныг хөгжүүлэхэд 500 тэрбум долларын хөрөнгө оруулах Stargate /Старгэйт/ компани байгуулагдсан тухай АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп мягмар гарагт зарлажээ.

Түүний хэлснээр, Stargate хэмээн нэрлэсэн төсөлд OpenAI, SoftBank Group и Oracle зэрэг дэлхийд тэргүүлэгч технологийн хүчирхэг компаниуд оролцож байгаа юм байна. Ирээдүйд их нэрд гарах америкийн энэ шинэ компани тус улсад хиймэл оюун ухааны дэд бүтцийг хөгжүүлэхэд наад зах нь 500 тэрбум долларын хөрөнгө оруулах аж. Энэ төсөл нь 100 мянган ажлын байр бий болгох боломж бүрдүүлнэ гэж үзэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top