Өмнөговь аймгийн цэнгэлдэхэд гэр цэцэрлэг ажиллуулж эхэлжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 09 сарын 10


 

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 25-р цэцэрлэгийн барилгад цууралт өгч, бохир нь удаа дараа хальсны улмаас тус сумын Цэнгэлдэх хүрээлэнд гэр цэцэрлэг ажиллуулж эхэлжээ. 

Хүйтэн сэрүүний улирал эхэлсэн энэ үед гэр цэцэрлэгт суралцаж буй 200 орчим хүүхдийн асуудлийг хэрхэн шийдэж болох тухай иргэд албан бичиг хүргүүлжээ. 

Уг албан бичигт хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох эрхийг зөрчиж буй тухай дурдан энэхүү асуудлыг яаралтай шийдвэрлэхийг хүссэн байна. 

Иргэд гэр цэцэрлэгийн 00-ын асуудлыг шийдэх гарц, гаргалгаа олох тал дээр хамтран ажиллахыг уриалж эхэлсэн бөгөөд явуулын 00-ыг нүхэн жорлонтой холбож болох талаар санал гаргажээ. 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top