Хилийн боомтоор хулгайн гар утас гаргах гэж байсныг илрүүлжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 09 сарын 09

 

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор энэ оны 09 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө хулгайн гар утас олныг хилээр гаргах гэж байсныг цагдаагийн байгууллагаас илрүүллээ.

Тухайлбал, Иргэн “З” нь Iphone 14, 15 pro, 15 pro max, Samsung маркийн гар утаснуудыг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хүмүүст хувааж өгч, хилээр гараад буцаан авч Улан-Үдэ хотод очиж зардаг болохыг олж тогтоон шалгалтын ажиллагаа явуулж байна.

Цагдаагийн байгууллагаас дээрх гар утаснуудын эзэмшигчийг олж тогтоохоор ажиллаж байна. Иргэд та бүхэн гар утас, бэлэн мөнгө зэрэг өөрийн эд зүйлсдээ хянамгай байж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top