Төгрөгийн хадгаламж ₮5.1 их наядаар өсөж, валютынх ₮987.4 тэрбумаар буурчээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2024 оны 05 сарын 16

Mөнгөний нийлүүлэлт (M2) 2024 оны дөрөвдүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 38.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 7.9  их наяд төгрөг буюу 26.3%-иар  өсжээ. 

Ингэж өсөхөд төгрөгийн хадгаламж 5.1 их наяд төгрөг буюу 37.6%-иар, төгрөгийн харилцах 2.3 их наяд төгрөг буюу 35.6%-иар өссөн нь нөлөөлжээ.

Төгрөгийн хадгаламж дөрөвдүгээр сарын эцэст 18.7 их наяд төгрөг болж, өмнөх сараас 556.4 тэрбум төгрөг буюу 3.1%-иар,  өмнөх оны мөн үеэс 5.1 их наяд төгрөг буюу 37.6%-иар  өсжээ. 

 

 

Төгрөгийн хадгаламжийн 15.8 их наяд төгрөг буюу 84.7% нь иргэдийн хадгаламж, 2.9  их наяд төгрөг буюу 15.3% нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байна.

Валютын хадгаламж 4.4 их наяд төгрөг болж, өмнөх сараас 146.4  тэрбум төгрөг буюу 3.3%-иар, өмнөх оны мөн үеэс 987.4  тэрбум төгрөг буюу 18.5%-иар  буурчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top