НӨХӨРСӨГ ЭКСҮҮД | Бен Аффлек, Женнифер Гарнер нар хүүгийнхээ төрсөн өдрийг хамт тэмдэглэв

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 02 сарын 28

 

Жүжигчин Бен Аффлек болон Женнифер Гарнер нар хүү Самуэлийнхээ 12 насны төрсөн өдрийг хамтдаа тэмдэглэж буй нь папарацийн дуранд өртжээ. Гэр бүлээ цуцлуулаад багагүй хугацааг өнгөрүүлж буй тэд хүүгийнхээ сургуулийн гадаа дотно яриа өрнүүлж буй нь ийнхүү цацагджээ. 

Хэдийнээс сайн харилцаатай гэдгээрээ алдартай тэд 2018 онд 13 жил үргэлжилсэн гэрлэлтээ цуцлуулсан. Дундаасаа гурван хүүхэдтэй тэд хүүхдүүдийнхээ сургалт, хүмүүжлийн ажилд үргэлж хамт явдаг бөгөөд хамгийн нөхөрсөг эксүүд хэмээн нэрлэгддэг ажээ. 

Жүжигчин Бен Аффлекийн хувьд дуучин Женнифер Лопезтой 2000-аад оны эхэн үед болзож байсан. Тэд харилцаагаа 2021 онд дахин эхлүүлж, жилийн дараа Лас Вегас хотноо гурван өдрийн турш үргэлжилсэн нижгэр хурим хийсэн билээ. 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Женнефер(66.181.191.244) 2024 оны 03 сарын 02

Женнефертэй бол шал худ харилцаатай байдаг. Эцсийн сонголт эхнэр хүүхдүүд л бдаг шүү эрчүүд. Хэзээ нэгэн цагт буцаад л очно. Ванга шиг хэлчихье

0  |  0
Top