Өвөл ус уух 5 ШАЛТГААН

2024 оны 02 сарын 07

Зарим хүмүүс өвөл ус уухаа багасгах ёстой гэж боддог. Гэхдээ тийм биш. Өвлийн улиралд бараг зунаас илүү их ус уух шаардлагатай байдаг аж.


Арьс чийгшинэ

Өвөл хүний бие чийгээ алдаж байдаг. Хүйтэн уур амьсгалд арьсныхаа чийгийг хадгалж, үрчлээнээс сэргийлэхийн тулд ус сайн уугаарай.

Хоол боловсруулахад тустай

Ус хангалттай уух нь хоол боловсруулах эрхтнүүдийн үйл ажиллагааг дэмжинэ.

Эрүүл хумс, үс

Хумс болон үс нь үргэлж А, D витаминуудын дутагдалд орж байдаг. Мөн хэврэгшихээс нь сэргийлж чийгээр хангаж байвал бат бөх, гялалзсан үс, хумстай байх болно.

Биеийг хоргүйжүүлнэ

Ус нь биеэс хорыг гадагшлуулж, биеийг сэргээж байдаг хамгийн сайн зүйл юм. Ялангуяа өвлөөр бодисын солилцоогоо усаар дэмжээрэй.

Гоолиг байна

Идэх хүсэл ихээр төрж байна уу? Тэгвэл ус уу. Өлсөж эхлэх үед эхлээд аяга ус уугаад 10-15 минут хүлээх хэрэгтэй байдаг ба та өлссөн хэвээр байвал хоол идэх хэрэгтэй болжээ гэсэн үг.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(202.21.116.171) 2024 оны 03 сарын 05

баярлалаа

0  |  0
Top