Монгол Улсын засгийн газар 2025-2028 онд хэрэгжүүлэх төрийн өмчит компаниудын шинэчлэлийн бодлогын төслийг УИХ-д өргөн барилаа. Уг төсөлд тусгаснаар 18 компанийн хувьцааны 10-66 хувийг хөрөнгийн зах зээл дээр арилжаалж, олон нийтэд нээлттэй болгохын зэрэгцээ найман компанийг бүрэн хувьчлах санал тусгасан байна.
Бодлогын гол зорилго нь ТӨК-иудын бүтээмж, өгөөжийг нэмэгдүүлэх, давхардсан чиг үүргийг цэгцлэхэд оршиж буй аж. Энэ хүрээнд долоон компанийг нэгтгэн, зохион байгуулалтын өөрчлөлт хийх зэмээр бүрэн төрийн оролцоотой компанийг тоог 103-аас 82 болгон бууруулахаар тооцжээ.
Төрийн өмчит компаниудын хувьд уул уурхайн салбарт давамгай хэвээр байна. Тухайлбал 2024 оны эцсийн байдлаар ТӨК-иудын нийт хөрөнгө 59.4 их наяд төгрөгт хүрсний 63 хувийг уул уурхайн салбарын компаниуд бүрдүүлсэн байна.
Засгийн газрын өргөн барьсан энэхүү бодлогыг хэрэгжүүлснээр ил тод байдлыг нэмэгдүүлж, иргэдийн оролцоог тэлэхийн зэрэгцээ дотоодын хөрөнгийн зах зээлийг идэвхжлүүлэх хөшүүрэг болно гэж үзэж байна.

Сэтгэгдэл ( 0 )