Улсын хэмжээнд голч цалин 2.3 сая төгрөгт хүрлээ

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Үндэсний статистикийн хорооны мэдээлэлд дурдсанаар нэг ажилтанд ногдох сарын голч цалин улсын хэмжээнд гуравдугаар улирлын байдлаар 2.3 сая төгрөгт хүрчээ.

Энэ оны гуравдугаар улирлын байдлаар нийт 54 мянга орчим аж ахуйн нэгж, байгууллагын 835.4 мянга орчим ажиллагч нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байна. Шимтгэл төлсөн ажилчдын тоо өмнөх оны мөн үеэс 47.8 мянга орчмоор нэмэгджээ.

Голч цалин гэдэг нь ажилчдын цалинг өсөх дарааллаар эрэмбэлээд яг дунд нь байрлах ажилтны цалинг хэлдэг. Энэ нь тухайн байгууллага, эсвэл улсын хэмжээнд нийт ажилчдын цалингийн хувираалилт ямар байгааг харуулдаг юм. Өөрөөр хэлбэл нийт ажилчдын тал нь энэ цалингаас бага, нөгөө тал нь их цалинтай байна гэсэн үг.

Голч цалинг тооцсоноор цалингийн тэгш бус байдал хэр их байгааг харуулдөг. Өөрөөр хэлбэл улсын голч цалин 2.3 сая төгрөг байгаа нь ихэнх хүмүүс 600 ам.доллароос бага цалин авч байгаа гэсэн үг юм.

Монгол Улсын хувьд 2023 оны байдлаар голч цалин 1.78 сая төгрөг байсан бол 2024 онд 1.8-2.0 сая төгрөгт хэлбэлзэж байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top