Жинхэнэ аваргыг хэрхэн өсгөдөг вэ: Амжилттай тамирчдын ард зогсох халуун сэтгэлт эхчүүдийн түүх

Б.Сэцэн | Zindaa.mn
2025 оны 12 сарын 19

Дэлхийд алдаршсан тамирчдын ээжүүд үргэлж олны нүднээс далд, зөв үнэлэгдэхгүй үлддэг. Гэвч тэдний хүүхдийнхээ мөрөөдлийг биелүүлэхийн төлөө хийсэн золиослол хэмжээлшгүй их.

Жишээлбэл, Адриен Рабьогийн ээж Вэроник хүүгээ дөнгөж 13 настай байхад өөрийн ажил амьдралаа орхиж, хөлбөмбөгийн мөрөөдлийг нь дэмжихээр шийдсэн. Тэрээр хүүгээ Европын шилдэг клубуудын сорилд авч явж, өнөөдөр хүртэл түүний агентын үүргийг гүйцэтгэсээр байна.

Лионель Мессигийн ээж шөнийн цагаар үйлдвэрийн шал цэвэрлэж, хүүгийнхээ өсөлтийн дааврын эмчилгээнд зориулан нэг ч песог дэмий үрэлгүй хуримтлуулдаг байв. Түүний сэтгэл, хичээл зүтгэлийн үр дүнд бие бялдрын сул хөгжилтэй байсан хүү дэлхийн хамгийн агуу тамирчдын нэг болж, 8 удаагийн “Golden Globe”-ийн эзэн болсон юм.

Эхийн баярыг тохиолдуулан 1xBet Монгол дэлхийн агуу тамирчдын ард зогссон гайхамшигтай эмэгтэйчүүдийн сэтгэл хөдөлгөм түүхүүдийг хүргэж байна.

Tогооч эмэгтэй хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн их гоолын эзнийг өсгөсөн нь

Кристиано Роналду өнөөдөр дэлхийн спортын бэлгэ тэмдэг болсон. Тэр зөвхөн YouTube суваг нээхээ зарласнаар хэдхэн цагийн дотор сая сая дагагчтай болж чаддаг. Гэхдээ энэ бүх амжилтын ард нэгэн хатуу чанга эмэгтэй  түүний ээж Мариа Долорес Авейро бий.

Роналду ядуу буурай айлд өссөн. Эцэг нь архинд донтох өвчтэй, харин эх нь энгийн тогоочоор амьдралаа залгуулдаг байв. Хүү гуравхан настайдаа бөмбөг сонирхож эхлэхэд Авейро эх хүүгээ нутгийн жижиг клубт бүртгүүлсэн ч гэр бүл түүний мөрөөдлийг даах чадалтай эсэхдээ эргэлзэж байсан.

Хүүгийнхээ хүсэл мөрөөдлийг унтраахгүйн тулд тэр илүү цагаар ажиллаж, бүхнийг золиосолсон. Хүүгийнхээ авьяаст итгэсэн энэ эмэгтэй эцэст нь түүхэнд нэрээ сийлсэн, таван удаагийн ‘Golden Globe”-ийн эзнийг өсгөжээ.

Өнөөдөр Роналдугийн хүү Португалийн залуучуудын шигшээ багт тоглож эхэлсэн бөгөөд талбайн хажууд хүүгээ дэмжиж зогсох хүн нь мөн л Авейро байлаа. Тэр зөвхөн амтат катаплана хоол хийж чаддаг төдийгүй жинхэнэ аварга төрүүлэх нууц жорыг мэддэг нэгэн аж.

Асуудалтай хүүхдийг 23 удаагийн Олимпийн аварга болгосон нь

Майкл Фелпсийн дүнгийн хуудас дандаа муу байсан. Хэт их эрч хүчтэй зан нь хичээлд төвлөрөхөд нь саад болж, эмч нар эцэст нь түүнд Анхаарал дутмагшлын эмгэг (ADD) гэж онош тавьсан. Гэвч түүний ээж Дэбби Пелпс энэ оношийг саад бэрхшээл бус сорилт гэж харжээ.

Сургуулийн захиргаанд ажилладаг байсан Дэбби хүүгээ спортод чиглүүлэхээр шийдэж, усанд сэлэлтийн дугуйланд бүртгүүлсэн.

10 нас хүрэхэд Фелпс тэмцээнд оролцож эхэлсэн бөгөөд анхны хобби нь амьдралын хэв маяг болж хувирсан. Тэр өдөр алгасалгүй өдөр бүр бэлтгэл хийж, амралтын өдөр, баяраар ч усанд ордог байв. 2000 онд тэр АНУ-ын Олимпийн шигшээд багтсан хамгийн залуу тамирчин болсон бол дараа жил нь 200 метрийн эрвээхэйт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг шинэчилжээ.

Ингэж түүний олимпийн алдар цуутай, рекордоор дүүрэн карьер эхэлсэн бөгөөд энэ бүхний суурь нь ээжийнх нь зөн совин, итгэл үнэмшил байсан юм.

Кевин Дюрантын амьдралын жинхэнэ MVP хэн бэ?

NBA-ийн хоёр удаагийн аварга, гурван удаагийн олимпийн алтан медальт Кевин Дюрантыг зөвхөн гайхалтай тоглолтуудынх нь төлөө бус, бас лигийн түүхэн дэх хамгийн сэтгэл хөдөлгөм мөчүүдийн нэгээр нь хүмүүс санаж байдаг.

2014 онд тэрээр NBA-ийн “Хамгийн үнэ цэнтэй тоглогч” (MVP) шагнал авахдаа ингэж хэлж, сая сая хүнийг уяртал уйлуулсан юм:

“Бид энд байх ёсгүй байсан. Та бидэнд итгэсэн. Гудамжинд гарахгүй байхыг минь харж байсан. Хувцас өмсгөсөн. Хоол тавьж өгсөн. Та идэхгүй байхад бид иддэг байсан. Та өлсөж унтсан. Бидний төлөө өөрийгөө золиосолсон. Жинхэнэ MVP бол та.”

Кевиний эцэг гэр бүлээ орхиж явахад тэдний амьдралын бүх хүндийг ээж Ванда үүрсэн. Тэр хоёр хүүгээ хамгаалж, ирээдүйд нь боломж нээхийн төлөө уйгагүй хөдөлмөрлөсөн.

Бүх эхчүүддээ баярын мэнд хүргэж, хүүхдүүдийнхээ төлөө унтаж амралгүй, туйлбаргүй хайр халамжаа зориулж байдагт нь чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Амьдралын хамгийн чухал хүндээ залгахыг бүү мартаарай — заримдаа хэдхэн дулаахан үг ямар ч бэлгээс илүү үнэтэй байдаг юм шүү.

Баянзүрх дүүргийн нутагт 2024 оны нэгдүгээр сард болсон хийн түлшний дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг бүрэн нурааж дуусжээ. Албаны хүмүүсийн хэлж байгаагаар 30 гаруй ажилтан нураах, буулгах ажилд оролцсон байна. Уг барилгыг нураах ажил энэ оны есдүгээр сарын 25-наас эхэлсэн билээ.

Энэ тухай “Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр” ОНӨААТҮГ-ын дарга Ц.Болд хэлэхдээ “Нийтдээ115 хоногийн хугацаанд 13 давхар 207 дугаар байрыг бууулгалаа. Барилгыг буулгахад 10 гаруй машин техник, 30 гаруй ажилтан амралтгүйгээр ажилласан. Ажлын гүйцэтгэлэд Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар хяналт тавьж, улсын комисс өчигдөр хүлээж авлаа. Одоо барилгын хамгаалалтын хашааг авч, цэвэрлэгээний ажлыг гүйцэтгэнэ” гэсэн юм.

Харин шинээр барилга барих болон хохирогчдын хохирлыг барагдуулах талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар энэ тухай хэлэхдээ “Уг орон сууцны барилгыг дахин шинээр барих тендерийг ирэх долоо хоногт зарлаж, tender.gov.mn цахим хуудас болон бусад сайтуудад тендерийн урилгыг нийтэлнэ. Барилгыг шинээр барих төсвийг баталсан. Татвар төлөгчдийн мөнгөөр иргэдийн хохирлыг барагдуулж, газын дэлбэрэлтийн бруу байгууллагаас нураал болон буцааж барьсан бүх зардлыг нийслэл авахаар иргэний нэхэмжлэл гаргасан. Ирэх оны өдийд тухайн байрны оршин суугчдад өмнө нь амьдарч байсан талбайн хэмжээг хэвээр нь хүлээлгэж өгөхийг хичээж ажиллана” гэлээ.

Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрны буурин дээр орон сууц барих ажилд ирэх оны нийслэлийн төсөвт 17.3 тэрбум төгрөгийг баталсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top