
Өнөөдөр 12 дугаар сарын 19. Өнөөдөр жилийн 353 дахь өдөр бөгөөд он дуусахад ердөө 12 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань өглөөний наран 08 цаг 37 минутад мандан, 17:00 цагт жаргана.
Энэ өдөр Испанийн эзэн хаан V Филип, Нобелийн шагналт Америкийн физикч Альберт Микельсон, Нобелийн шагналт Америкийн генетикч Жорж Девис Снелл, ЗХУ-ын дөрөв дэх удирдагч Леонид Брежнев, Энэтхэгийн Ерөнхийлөгч Пратибха Патил, Өмнөд Солонгосын 10 дахь Ерөнхийлөгч И Мён-Бак, Литвийн сагсанбөмбөгч Арвидас Сабонис, Америкийн жүжигчин Жейк Жилленхаал, Америкийн сагсанбөмбөгч Мо Уиллиамс, Английн хөлбөмбөгч Гари Кейхилл, Францын хөлбөмбөгч Карим Бензема, Испанийн хөлбөмбөгч Икер Муниаин, Кот Дивуарын хөлбөмбөгч Франк Кессие, Английн хөлбөмбөгч Фикаио Томори нар мэндэлжээ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
1154 оны энэ өдөр Английн хаан II Хенри хаан ширээнд суужээ.
1562 оны энэ өдөр Франц улсад Шашны дайн эхэлжээ.
1783 оны энэ өдөр Их Британийн Ерөнхий сайдаар 24 настай Уиллиам Питт томилогдож, тус улсын түүхэнд хамгийн залуу Ерөнхий сайд болов.
1929 оны энэ өдөр Энэтхэгийн Үндэсний конгресс Тусгаар тогтнолын тунхгийг соёрхон батлав.
1941 оны энэ өдөр Адольф Гитлер өөрийгөө Нацистын Германы зэвсэгт хүчний ерөнхий командлагч гэж зарлажээ.
1972 оны энэ өдөр Аполло хөтөлбөрийн хүрээнд Аполло 17 хөлгөөр хөөрсөн Южин Кернан, Роналд Иванс, Харрисон Шмидт нар эх дэлхийдээ газардав. Тэд Аполлоо хөтөлбөрийн хүрээнд саран дээр буусан сүүлийн сансрын нисэгчид болсон юм.
1983 оны энэ өдөр Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний анхны цом болох Жюл Римегийн “Алтан дагина” цом Бразилийн Рио де Жанейро хотоос хулгайлагдав. Тус цом хэзээ ч олдоогүй билээ.
1984 оны энэ өдөр Хятад, Британийн талууд хамтарсан тунхаглал гаргаж Хонг Конгт тогтсон Британийн засаглалыг 1997 оны долоодугаар сарын 1 гэхэд эцэслэхээр болов.
1986 оны энэ өдөр ЗХУ-ын удирдагч Михаил Горбачёв хүний эрхийн төлөө тэмцэгч Андрей Сахаровыг цөллөгөөс суллаж, цагаатгав.
1998 оны энэ өдөр АНУ-ын Төлөөлөгчдийн танхим Ерөнхийлөгч Билл Клинтонд итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэв.
2012 оны энэ өдөр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн сонгуульд Пак Кын Хэ ялалт байгуулж, тус улсын анхны эмэгтэй Ерөнхийлөгч болжээ.
2013 оны энэ өдөр Европын сансар судлалын агентлаг “Гайа” хөлгийг хөөргөв.
2016 оны энэ өдөр ОХУ-аас Турк улсад суугаа Элчин сайд Андрей Карлов уран зургийн үзэсгэлэнд оролцох үеэр нь халдаж, амь насыг нь хороожээ.

Сэтгэгдэл ( 0 )