Германд гамшгийн хэмжээний ган болж буйтай холбогдуулан, хашаа болон эдлэнгээ нийтийн усаар услахыг хоригложээ.
Тус улсад хур тунадасны хэмжээ түүхэн доод үзүүлэлтэд хүрч, хөрсний усны түвшин огцом буурсан тул эрх баригчид гол, нуур болон хувийн болон нийтийн хэрэглээний худгаас ус авахыг хориглоод байна. Хоригийг зөрчвөл 50 мянган еврогийн торгууль ногдуулах аж.
Үүнтэй зэрэгцэн Франц улс ундны усны хомстол үүсэх аюул нүүрлэж байгаа тухай мэдэгджээ. Төлөвлөлт хариуцсан ерөнхий комиссар одоогоос эхлэн дадал зуршлаа үндсээр өөрчлөхийг уриалсан байна. Түүний хэлснээр, яаралтай арга хэмжээ авахгүй бол 2050 он гэхэд Францын нутаг дэвсгэр тэр чигтээ усан хангамжийн асуудалтай нүүр тулна.
Сэтгэгдэл ( 0 )