Францын дээд лиг болон Аваргуудын лигийн аварга Пари Сен Жермен клуб Катарт болсон шигшээ тоглолтод Бразилын Фланменго клубтэй учраа таарч торгуулийн цохилтоор ялалт байгууллаа. Ингэснээр тэд календарийн нэг жилд зургаа дахь цомоо өргөж түүхэн ялалт байгуулсан юм. Тэд энэ цомыг хүртсэн Францын анхны клуб болж байна.
ПСЖ клуб Олон улсын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулсан Клубийн дэлхийн цомд ялагдал хүлээсний дараа их итгэл найдвар өвөрлөн Катарт ирсэн. Тоглолтын эхний гоолыг ес дэх минутад ПСЖ клубийн Фабиан Руйз гоол оруулсан ч видеогоор нягталж үзээд хүчингүй болсон. Үүнээс хойш ПСЖ клуб хэд, хэдэн уулгалсан довтолгоон өрнүүлсэн ч үр дүнд хүрч чадаагүй. Фламенго ч мөн адил гайхалтай хэд, хэдэн довтолгоон өрнүүлсэн ч Сафонов ур чадвараа гайхуулан Парисыг амжилттай хамгаалсан юм. Уулгалсан довтолгоон өрнөж байхтай зэрэгцээд И Кан-Ин гэмтэж оронд нь Маюлу гарч ирсэн. Тэрээр тэргүүлэл авчрахад хувь нэмрээ хангалттай оруулсан. Маюлу төвөөс гарч, баруун жигүүр Дезирэ Дуе руу өгөхөд, талбайн төв рүү Росси руу дамжуулж, улмаар Хвица Кварацхелиа хаалганд цөм цохин тэргүүллийг багтаа авчирсан юм.
ПСЖ клуб хоёрдугаар хагаст тэргүүллээ улам бататгахыг хүссэн ч амжилт олоогүй. Тоглолтын 62 дахь минутад Либертадоресийн цомын аварга Фламенго клуб 11 метрийн торгуулийн цохилт цохих эрхтэй болж, үүнийг нь Жоржиньо ашигласнаар тэд тэнцүүлсэн. Үүнээс хойш Дембеле, Баркола нар сэлгээнээс орж ирэн тоглолтыг тэргүүлэх гэж хичээсэн ч амжилтыг эс олж тэмцээн торгуулийн цохилтоор ялагчаа шийдэх ёстой болсон. Торгуулийн цохилт цохиход Матвей Сафонов гурван гоол дараалж хаан багаа ялалтад хөтөлсөн юм.
1xbet брэндийн албан ёсны түнш ПСЖ клуб ялалт байгуулсанаар 2025 онд 50 дахь ялалтаа байгууллаа. Тэд календарын нэг жилд зургаа дахь цомоо өргөж, Тив хоорондын цомд түрүүлсэн Франц улсын анхны баг болж түүхэнд нэрээ мөнхөллөө.

Сэтгэгдэл ( 0 )