Ирина Шейкийн чөлөөт болзоо

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 01 сарын 22

 

Супер модель, загвар өмсөгч Ирина Шейк хайрын хот гэгддэг Парист шинэ болзоот залуугийн хамтаар зугаалж яваад папарацид өртжээ. 

Өнгөрсөн долоо хоногт тэрээр Том Брэдитэй болзсон. Харин энэ удаад түүний болзоот залуу Льюс Хэмилтон байв. Том Брэди, Ирина Шейк нар өнгөрсөн зун анх болзооны цуурхалд өртсөн. Үүнээс хойш хэд хэдэн удаа хамтдаа яваа харагдсан тэд харилцааныхаа тухай албан ёсоор зарлаагүй билээ. Тэдний өнгөрсөн долоо хоногт хийсэн болзоо цаашдаа хэрхэх талаар ярилцсан уулзалт байсан хэмээн ойрын эх сурвалжууд нь дурджээ. 

Харин Ирина Шейк болон Льюс Хэмилтон нар нэр холбогдож буй тохиолдол анхных бөгөөд Ирина Шейк чухам хэнтэй харилцаагаа цааш үргэлжлүүлэх бол гэдэг асуулт шүтэн бишрэгчдийнх нь анхаарлыг татаад байгаа аж. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top