БНАСАУ “Haeil-5-23” стратегийн шумбагч зэвсгийн системийг туршив

2024 оны 01 сарын 19

Хойд Солонгос “Haeil-5-23” стратегийн шумбагч зэвсгийн системийг туршсан талаар Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг мэдээллээ.

БНАСАУ-ын энэ туршилт нь Өмнөд Солонгос, АНУ болон Японы хамтарсан сургуулилтын хариу үйлдэл аж.

Үүний өмнө Цагаан ордон “Хойд Солонгосын зүгээс ирж буй заналхийлэл эрс өөрчлөгдөхөөс болгоомжилж байна” гэж мэдэгдсэн билээ.

БНАСАУ өнгөрсөн жил цөмийн цэнэгт хошуу тээгч шумбагч дрон “Haeil-2”-ыг дахин туршсан юм. Энэ зэвсэг нь дайсны усан онгоц, далайн боомтыг сөнөөж, дэлбэрснийх нь дараа цунами үүсгэх чадалтай аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top