Хотын дарга Х.Нямбаатар "АВЛИГА" хорооллыг нурааж чадах уу?

Автор | Zindaa.mn
2023 оны 10 сарын 19

 

Дунд голын гольдрол дотор баригдсан, голын урсгалыг боож, хот усанд автахад нөлөөлсөн хүчин зүйлсийн нэг болох "Усан парк" цогцолбор хороолол буюу олны нэрлэж заншсанаар "Авлига" хороолол мөн S’Outlet” дэлгүүр, “Шунхлай” шатахуун түгээх станцын барилгуудыг нураах шийдвэрийг Нийслэлийн өмнөх Засаг дарга Д.Сумъяабазар гаргаад байсан.

Харамсалтай нь, олон давхар өндөр барилгыг нураах туршлагатай компани Монголд байхгүй учраас барилгыг нураах үйл явц удааширсаар байгаа аж.

Харин хотын шинэ дарга Х.Нямбаатар өмнөх Засаг даргын шийдвэрийг үргэлжлүүлж, барилгуудыг яаралтай нураана гэдгээ мэдэгдээд байна. Ингэхдээ гадны улсаас туршлагатай компани оруулж ирнэ гэдгээ ч хэлэв.

Хууль зөрчиж, барилга барьж байгаа учраас барилгуудыг нураана гэдгийг хотын даргаасаа эхлээд холбогдох бүх албаны хүмүүс хэлсээр байгаа ч Монгол Улсын хуулинд захирагддаггүй "Aqua garden" хорооллын барилгын ажил олны нүдэн дээр ажил үргэлжилсээр. Хотын дарга Х.Нямбаатарын үг, үйлдэл хэрхэн нийлж, хөрсөн дээрээ хэрэгжихийг олон нийт харуулдсаар...

 

 

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эр(66.181.183.163) 2025 оны 03 сарын 13

Ийм байранд захиалга өгдөг ямар тэнэг хүмүүс вэ яг төмөр замын хажууд удахгүй ус нь урсаад ирхээр гол дотор амьдарна

1  |  0
Зочин(202.126.90.154) 2025 оны 03 сарын 13

Аква гарден бусдад хортой сөрөг үлгэр дууриалал үзүүлж байна.энийг заавал нураах ёстой.жил жилийн үерийн аюул .их хор хөнөөлтэй тусна.гарах хөрөнгө дийлдэхгүй.бас бусад нь барьцаж дуртай газраа барина гээд л шавар дагзуудаа босгоно

1  |  0
Зочин(103.212.118.26) 2025 оны 03 сарын 13

Маш их дураараа дургиж, алт хийсэн ч сэгсэрнэ гэгчээр хуулийн дээгүүр алхаж явдаг компанийн зохисгүй үйлдлийг Нямбаатар сайдын хэлсэн үг үйлдэл хэрхэн үзүүлэхийг харах үлдлээ

1  |  0
Иргэн(139.5.217.71) 2025 оны 03 сарын 13

Нураах хөрөнгөө улсаас гаргаж байснаөс эдний компаниар далан бариулаачээ

3  |  0
zochin(59.153.86.212) 2025 оны 03 сарын 13

Nuraaj hereggyi shte uur yamar arga zam bgaag haigaach hunii huls hudulmur hurungu shu

2  |  1
иргэн(202.55.188.93) 2025 оны 03 сарын 13

шүүхийг бүрэн атгандаа авсан кампан бололтой тэр тусмаа нураах хэрэгтэй Монгол хууль байдаг хэрэгжидэг гэдгийг яруу тодоор харуулах хэрэгтэй

6  |  1
Иргэн(66.181.180.55) 2025 оны 03 сарын 13

Маш их авилгаар баригдсан учир ийм нэртэй болоо байлгүй дээ хариуцлагагүй нь хүлээлгэж нураах нь зөвшдээ

6  |  0
bhu(103.212.116.67) 2025 оны 03 сарын 13

Ih l olon sanuulsandaa. Chadahguiee ta nar l gd bga.

3  |  0
Зочин (202.126.90.56) 2025 оны 03 сарын 13

Нураах нь зөв цаашдаа ус үер ихсэх хандлагатай дэмжиж байна

4  |  0
Өмчтэй хүн (66.181.181.76) 2025 оны 03 сарын 13

Нураах нь маш оновчгүй л дээ . Нурааж болохгүй. Зөв ч бурууч өмч шүү. Харин торгууль хураамж өндөр авах байдлаар юм уу . УГ орчны үер усны хамгаалалтад шаардагдах зардлыг гаргуулж шийдэх нь оновчтой байлтай.

4  |  6
Close menu