БУЛГАН: ”Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн зөвлөлгөөн” болж байна

М.Жавзмаа | Zindaa.mn
2023 оны 05 сарын 30

Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн зөвлөгөөнийг Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Булган аймгийн 16 сум ,1 тосгоны албан хаагчид, сумдын удирдлагуудыг хамруулан Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, АЗДТГ Нийгмийн бодлогын хэлтэс, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран зохион байгуулж байна.

Өнөөгийн байдлаар Булган аймгийн 16 сум, 1 тосгонд хамтарсан багийн 155 үүрэг хүлээгч хуулийн хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

 

 

Сүүлийн 3 жилд гэмт хэрэгт холбогдсон хүүхдийн тоо 2020 онд 11, 2021 онд 7, 2022 онд 11, гэмт хэргийн улмаас хохирсон хүүхдийн тоо 2020 онд 17, 2021 онд 27, 2022 онд 33, бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон хүүхдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа нь хүүхдийн өмнө үүрэг хүлээгч, оролцогч талуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг харуулж байна.

Хамтарсан баг, сургууль цэцэрлэгийн хүүхэд хамгааллын багийн гишүүдийн ажлын уялдаа холбоо сул, кейс дээр ажиллах ажиллах арга зүй дутмаг, гишүүд тогтворгүй солигддог, хууль эрхзүйн талаарх ойлголт мэдлэг хангалтгүй байгаа нь ажиглагдсаар байна.

 

 

Үүнээс шалтгаалан кейс дээр ажиллах явц удаашралтай, үзүүлж буй үйлчилгээ нь мэргэжлийн түвшинд хүрч чадахгүй, 108 утасны хариу үйлчилгээ хангалтгүй, мэдээллийн сангийн баяжилт хийгдэхгүй байна.

Нэг талдаа ажил хангалтгүй удаашралтай эрчимжүүлэх шаардлагатай байгаа ч бусдадаа үлгэрлэн ажиллаж байгаа Сэлэнгэ, Гурванбулаг, Дашинчилэн, Хялганат тосгон, Баяннуур сумдууд хүүхэд хамгааллын чиглэлийн ажлаа харьцангуй сайжруулан ажиллаж байна.

Өнөөдрийн зөвлөгөөн хүүхдийн өмнө үүрэг хүлээгч талуудыг чадваржуулах , нэгдсэн ойлголт өгөх,аргазүйн дэмжлэг үзүүлэх зэрэг ач холбогдолтой юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top