Булган аймаг боловсролын түвшинээ ахиулж, шилдэг аймгуудыг нэгээр шалгарчээ

2024 оны 01 сарын 18

Боловсрол, шинжлэх ухааны сайд болон булган аймгийн засаг даргын хооронд 2023 онд орон хамтран ажиллах гэрээний хэрэгжилтээр булган аймаг 96.8 хувьтай дүгнүүлж шилдэг аймгуудын нэгээр шалгарлаа. Энэ оны үр дүн өмнөх оныхтой харьцуулахад 26.7 хувийн өсөлттэй гарсан байна. Боловсролын салбарт "Шинэ багш", "Шинэ ирээдүй" "Аймгийн Засаг даргын нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр" зэрэг хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсний үр дүн гарч боловсролын салбарт ахиц дэвшил гаргасаар байна.

Боловсролын салбарт хэрэгжсэн онцлох ажлуудаас:

 

  • “Аймгийн Засаг даргын нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр”-ийг 3 дах жилдээ хэрэгжүүлэн 102 суралцагчийг хамруулж, орон нутгийн төсвөөс 428.5 сая төгрөгийг зарцууллаа. Өмнөх оны тэтгэлэгт хамрагдсан хүүхдийн тоотой харьцуулбал 53 хувиар, олгосон санхүүжилт 52.0 хувиар өссөн дүнтэй байна.

 

  • 2023 оны жилийн эцсийн байдлаар сургалтын 6 чиглэл, 9 хөтөлбөрийг хэрэгжүүлэн насан туршийн боловсрол олгох сургалтуудад давхардсан тоогоор 31896 иргэн буюу нийт хүн амын 51.4 хувийг хамруулж өмнөх оноос 4.7 хувиар ахисан үзүүлэлттэй байна.

 

  • 2023 онд боловсролын салбарт нийт 11.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэнээс улсын төсвөөс 6.9 тэрбум, орон нутгийн төсвөөс 2.7 тэрбум, хандив тусламжаар 2.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж салбарын хэмжээнд дараах чиглэлээр үр дүнд хүрсэн томоохон ажлуудыг хэрэгжүүллээ.

 

  • 2023 оны дүнгээр цэцэрлэг, сургуулийн тоног төхөөрөмж, тоглоомын хангалт, тохижилтын ажил өмнөх оноос 35.0 хувиар өсөж, барилга байгууламжийн өргөтгөл, их засвар 10.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

 

  • "Шинэ багш" хөтөлбөрийн хүрээнд "Сургуульд суурилсан менежментийн загвар"-ыг хэрэгжүүлж хувь хүний хөгжлийн 8 модулийн 92 төрлийн цахим болон танхимын сургалт, уулзалтад давхардсан тоогоор 14182 багш, удирдах ажилтныг хамрууллаа. Хөтөлбөрийн үр дүнд нийт сургуулийн 75.0 хувь нь сургууль хөгжүүлэх богино, дунд хугацааны төлөвлөгөөтэй болсноор мэргэжил дээшлүүлэх сургалтад 19 чиглэлээр 1875 багш, удирдах ажилтныг хамруулан багш нарын 90.0 хувь нь “Багш хөгжлийн төлөвлөгөө”-тэй ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top